Шууд Chart

Казакстаны Актобе хотод онц байдал тогтоогоод байна

2016-06-06 18:28:59

Казакстаны Актобе  хотод  зохион байгуулсан тусгай ажиллагааны үеэр таван хүн амиа алдсан тухай мэдээллийг тус улсын Дотоод Хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлж  байна. Үүний зэрэгцээ хоёр хүнийг  саатуулан баривчлаад  байгаа юм байна.  Гэмт  хэрэгт сэжиглэгдэж байгаа  эдгээр хүмүүсээс  хулгайлсан  зэвсгүүдийг нь хураан авчээ. Өмнө нь тусгай ажиллагааны үеэр  дөрвөн хүн  алагдаж, долоон хүн саатуулагдсан тухай мэдээлж байсан юм.

Өнгөрсөн  ням гарагт  орон нутгийн цагаар  14:30 минутын үед  хэсэг залуус Актобе хот дахь зэвсгийн дэлгүүр рүү дайрч  худалдагч болон хамгаалалтын  албаны  ажилтны  амийг  хороосон байна.  Дотоод  Хэргийн Яамнаас мэдээлж байгаагаар  гэмт этгээдүүд  дэлгүүрээс олон  тооны буу зэвсэг  хулгайлсан байжээ. Цагдаагийнхан хэргийн газарт  ирэхэд  тэд  гал  нээснээс болж Дотоод Хэргийн яамны  гурван ажилтан гэмтэж,  шархаджээ. Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаж явахдаа өөр  нэг  зэвсгийн  дэлгүүрийг  дээрэмдэж улмаар  Актобе хот дахь цэргийн  анги руу  явцгаасан  байна.  

Казакстаны Дотоод Хэргийн яамны албан мэдээгээр  энэ  халдлагуудыг үйлдсэн этгээдүүд нь уламжлалт  бус  шашны  урсгалын хэт  үзэлтнүүд  байжээ.  Одоо Актобе  хотод  онц  байдал  зарлаад  байна.   Худалдааны  төвүүд болон  томоохон дэлгүүрүүдийг хаагаад байгаагийн зэрэгцээ  нийтийн тээврийн хөдөлгөөн  зогссон байдалтай байна.  Түүнчлэн кино театр, амралт зугаалгын бүх төвийг хаажээ.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Казакстаны Актобе хотод онц байдал тогтоогоод байна  
Үзсэн: 1848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй