Шууд Chart

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг энэ онд ашиглалтад оруулна

2016-06-07 12:03:04

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, авто замын барилгын ажлыг таван багц болгон техник, ажиллах хүчний чадавх сайтай компаниудтай багц тус бүрээр нь гэрээ байгуулан гүйцэтгүүлэх үүргийг Засгийн газраас Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

Одоогоор замын ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн дүүргэлт 100 хувь, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил 98 хувь, суурийн ажил 52 хувь, хучилтын ажил 33 хувь, хиймэл байгууламжийн ажил 70 хувь хийгдсэн байна.


Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг энэ онд ашиглалтад оруулна  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй