Шууд Chart

Концессийн гэрээгээр барих сургууль, цэцэрлэгийн барилгуудыг тогтоолоо

2016-06-07 12:07:51

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийн концессийн гэрээг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй байгуулахаар тогтлоо.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэг, сургуулийн барилга, Шинэ-Идэр сумын цэцэрлэгийн барилга, Орхон аймгийн “Эрдэнэт”цогцолбор сургуулийн өргөтгөл, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн барилга, Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгийн барилга, Дархан-Уул аймгийн Дархан суманд цэцэрлэгийн барилга барих төслийн гүйцэтгэгчидтэй концессийн гэрээ байгуулах юм.

Гэрээ байгуулсан компаниуд сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр барьж ашиглалтад оруулах бөгөөд барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байхаар гэрээний төсөлд тусгасан байна.


Концессийн гэрээгээр барих сургууль, цэцэрлэгийн барилгуудыг тогтоолоо  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй