Николас Вуйчич 1982 оны 12 дугаар сарын 4-нд Австралид төржээ. Харамсалтай нь тэрбээр төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд дөрвөн мөчгүй төрсөн юм. Багадаа өөрийн энэ байдалд нэлээд санаа зовдог байсан тэрбээр энэ байдалтайгаа эвлэрч, эрүүл хүнээс дутахааргүй амьдрах болсон байна. Ник нь Христийн номлогч бөгөөд залуу үеийнхэнд сургааль хайрласан алдартан болсон юм. 2012 онд Ник гайхалтай бүсгүй Канаэ Мияхаратай гэрлэсэн байна. Харин 2013 оны хоёрдугаар сарын 14-нд Ник хүүтэй болсон болсон түүний үзэсгэлэнт эхнэр одоо хоёр дахь хүүхдээ тээж байгаа юм.

Ник нь Сербийн цагаачдын гэр бүлд төрсөн бөгөөд төрөхдөө л дөрвөн мөчгүй, хоёр хуруутай ганцхан тавхайтай байсан аж. Энэ тавхайныхаа тусламжтайгаар тэр ажлаа хийж, усанд сэлж, нүүр гараа угааж, скэйт унаж сурсан байна. Никийн эцэг эх түүнийг энгийн хүүхдүүдтэй сургуульд өгөхөөр бат шийджээ.
1990 онд Ник өөрийн энэ байдалд урам нь хугарч амиа хорлохыг завдаж байсан ч бүх зовлонг давж туулан, элэг бүтэн сайхан амьдрах болсон юм. 7-р ангидаа ангийн дарга болж сайн үйлсийн аян ихээр зохион байгуулах болжээ.

Харин 1999 оноос эхлэн сургуулийнхаа сүмд номлогч хийж эхэлсэн юм. Энэ үедээ “Life without Limbs” хэмээх бүлгэмийг байгуулжээ. 2005 онд “Оны шилдэг Австрали залуу” болж, 2009 онд “The Butterfly Circus” хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар кинонд тоглосон юм. Ник дэлхийн 24 гаруй орноор аялал хийж өөрийн номлолыг айлтгаж амьдралын үнэ цэнийг ойлгуулж чаджээ. Үүнээс гадна “Life Without Limits: Inspiration for a Ridiculously Good Life” хэмээх анхны номоо 2010 онд гаргасан байна.
Та бүхэнд түүний уншдаг лекцүүдийн нэгийг онцлон монгол орчуулгатайгаар хүргэж байна. Бичлэгийг “InspireMongolia” хуудаснаас ашигласан болно.






| Ник Вуйчич: Бага байхдаа би асар том ханан дунд байсан | ||
| Үзсэн: 4698 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.