
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар баяр наадмын төсөв, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь авто машины зогсоолын талаар товч мэдээлэл хийлээ.
Нээлт, хаалтын тоглолтыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар найруулна.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй авто машины зогсоол гаргахаар бэлтгэж буй ажээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарахыг Шадар сайд үүрэг болголоо.
Мөн Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхийг үүрэг болголоо. Үүнээс гадна наадам болтол Хүй долоон худагт аливаа уралдаан, тэмцээн зохиохгүй байхаар боллоо.
Наадам болтол Хүй долоон худагт уралдаан, тэмцээн зохиохгүй | ||
Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.