Шууд Chart

Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг Германд хийх болжээ

2016-06-08 17:49:51

Италийн мэдрэлийн мэс засалч Сержио Канаверо  дэлхийд анх удаад  тооцогдох  толгой шилжүүлэн  суулгах  мэс ажилбараа Германы  нэгэн  эмнэлэгт хийхээр сонгосон  байна.  

Оросын иргэн Валерий Спиридонов ийм мэс засал хийлгэхийг зөвшөөрсөн бөгөөд мэс ажилбарыг Франц, Их Британи  хоёр улсын аль нэгэнд хийнэ  гэдэг  мэдээлэл  өмнө нь ирж байсан юм.  Гэвч  Италийн эмч  Германыг сонгожээ. Гэхдээ яг аль эмнэлэгт, хэдийд хийхээ тодорхой мэдээлээгүй  байна. Харин Канаверо эмч  зул сарын баяртай ойрхон  л хийнэ гэдгээ  мэдэгджээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2017 оны 12 дугаар сард  хийхээр  төлөвлөж  байгаа хэмээн дамжуулж байна. 

ОХУ-ын иргэн  Валерий Спиридонов  нь   программист  мэргэжилтэй бөгөөд  нурууны  булчингийн  сулрал болох “Верднига Гоффман”-ы синдромоор  өвчилсөн. Тэрээр  өнгөрсөн 2015 онд АНУ-д  болсон шинжлэх ухааны  бага хуралд  оролцох үедээ  Италийн  нэрт  мэдрэлийн мэс засалч Сержио Канаверотой танилцаж байсан юм байна. Дэлхийд анхдагч болох энэ хагалгааны  мөнгийг хувийн нэгэн хөрөнгө оруулагч  гаргахаа амласан байна.  Нэрийг нь одоогоор зарлахгүй  байгаа хөрөнгө оруулагч  нь Оросын иргэн бөгөөд нутаг нэгтнээ  эмчлүүлэхийн тулд 100 сая америк доллар гаргахаа мэдэгджээ.  

 

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг Германд хийх болжээ  
Үзсэн: 2856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй