Шууд Chart

Дундаж тэтгэврийн хэмжээ 306 төгрөгт хүрч Засгийн газрын хөтөлбөр хэрэгжсэн гэв

2016-06-09 13:26:08

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйгээр инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр заасны дагуу нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014, 2015, 2016 онд гурван удаа нэмэгдүүллээ гэж Хүн амын  хөгжил,  нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.  

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2012 онд 180 300 төгрөг байсан бол 2016 онд 251 000-д хүрч 40 хувиар нэмэгджээ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 49 хувиар нэмэгдэж, 216 000 төгрөгт хүрсэн байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 3066200 төгрөг болж 38 хувиар нэмэгджээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжсэн гэдгийг С.Эрдэнэ сайд онцоллоо.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны зургаадугаар сарын 1-ээс 35 хувиар нэмэгдүүлж 140 000, асаргааны тэтгэмжийг 33 хувиар нэмэгдүүлж 64 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.


Дундаж тэтгэврийн хэмжээ 306 төгрөгт хүрч Засгийн газрын хөтөлбөр хэрэгжсэн гэв   
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй