
Монгол Улсын Засгийн газраас “Дэлхийн Монголчууд“, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Бельгийн Вант Улсад ажиллаж, сурч, амьдарч буй өсвөр үе, залуучуудын бие бялдар, өв тэгш хүмүүжлийг дэмжиж, тэдний дунд үндэсний болон олон нийтийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Монгол бөхийн дэвжээ”-г байгуулжээ. Билэгт сайн дашнямтай өдрийг тохиолдуулж, Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр Бельгийн Монголчуудын Нэгдсэн Холбооноос Антверпен хотын Линкероевер дүүрэгт албан ёсоор нээсэн байна. Нээлтийн барилдаанд сумын заан Э.Хангай Монгол бөхийн дэг журам, бэлтгэл сургуулилтын арга барил, мэхний хувилбаруудаас зааж, “Шагайн тойром Антверпен-Монгол соёлын наадам"-д 2013 онд түрүүлсэн залуу бөх Э.Манлайбаатар, 2016 онд түрүүлсэн залуу бөх Б.Содбаяр болон Э.Тулга, Н.Анхбаяр, Б.Батбаяр, Д.Баясгалан, Т.Эрхэс, А.Хатантуул, С.Ирмүүн нар оролцлоо. Монголчуудын Нэгдсэн Холбооны дэргэдэх “Монгол бөхийн дэвжээ” нь цаашид байнгын ажиллагаатай бэлтгэл сургуулилт хийж, ирээдүйн алдар цолтой аваргуудыг төрүүлэхийг бэлгэдэж дэвжээний дасгалжуулагч багшаар ажиллах сумын заан Э.Хангайд Бельгийн Монголчуудын Нэгдсэн Холбооны батламж бичгийг, алд цэнхэр хадгийн хамт гардуулсан байна.
Бельгид “Монгол бөхийн дэвжээ” байгуулагджээ | ||
Үзсэн: 1206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.