
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 8. Адъяа гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Шинэ ирээдүй, гэнэтийн шинэ боломжууд нээгдэнэ. Энэ нь шинэ найз нөхөд, хамтын ажиллагаатай холбоотой. Аялалаар явбал ашиг олоод зогсохгүй, эрүүл мэндээ бэхжүүлж, сонирхолтой шинэ танилтай болно. Дээд албан тушаалтантай харилцах, ажил хэргийн уулзалт, албан бичиг баримттай харьцахад тааламжтай. Өдрийн эхний хагаст хуурамч харилцаа, хөнгөмсөг явдлаас болж бага зэрэг таагүй зүйл үүсэх бололтой.
Үхэр (4/20-5/20)
Хайр дурлал хүний төгс төгөлдөр болгох зам руу хөтлөхийг ухамсарлах болно. Ямарч тохиолдолд мэдрэмж таны хувьд хамгийн чухал. Хайр дурлал хувь хүнийхээ эерэг чанаруудыг бүрдүүлэх шаардлага гэж тэ боддог юм байна. Хайр дурлал гэдэг энэ романыг та насан туршдаа бичих болно. Гэхдээ мэдрэмжээ эрүүл саруул ухаан хяналтаас бүү гарга. Хуучны найз нөхөдтэйгээ уулзаж сэтгэл сэргээх дурсамжаа ярилцах нь таатай байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр амралтын өдрөөр гэр бүлийнхэн болон найз нөхөд хайртай хүндээ зориул. Гэртээ гэр орноо цэвэрлэж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Үдээс хойш гадуур гарч, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал. Эсвэл найзуудтайгаа оройг цэнгэлдэж өнгөрүүлсэн ч болно. Дуртай амттанаа идэж, өөрийнхөө хүссэнээр нэг оройг өнгөрүүл.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр ажилдаа идэвхи гаргах, чухал асуудлууд шийдэх гэрээ хэлэлцээ байгуулахад тааламжгүй. Дэмий зарлага гарах эсвэл хөрөнгө оруулалт үр ашиггүй болох магадлалтай. Сэтгэл санааны түрэмгүй байдал, амиа бодох үзэл зэргээс зайлсхий. Энэ амралтын өдөр танд муу дурсамж үлдээхгүй. Удаан мөрөөдсөн зүйлийг авахад хүргэнэ. Бодит цаг хугацаа болон таны хажууд байгаа бүх зүйлд үнэлэлт өг. Толгой, шүд өвдөх бололтой.
Арслан (7/23-8/22)
Сэтгэл санаа амгалан тайван байдал итгэл найдварыг энэ өдөр өгнө. Ажил хэргийн холбоо байгуулах, барилга барих, засвар эмчилгээ, хийхэд тохиромжтой. Мөрийтэй тоглож эрсдэлтэй алхам хийж болохгүй. Байшин барьж эхлэх, гэр бүлийн харьцаагаа бэхжүүлэхэд сайн энэ өдөр сүй тавих, гэр бүл болохыг зөвлөж байна. Хүмүүсээс юу ч нэхэлгүй хайраа бэлэглэ.
Охин (8/23-9/22)
Дотны хүнээсээ хагацах нь таныг хэвийн бус байдалд оруулна. Сэтгэл санааны хямрал бүх ажилд саад болно. Бүхнийг хаяж одох хүсэлд автана. Тайвширч, нөхцөл байдлыг бодитоор цэгнэх хэрэгтэй. Бүхнийг хаяж орхисноор та нэр хүндээ унагана. Архи согтууруулах ундаанаас хол бай. Өдрийн төгсгөл хэсэгт хэн нэгнээс мэдээ дуулдана.
Жинлүүр (9/23-10/22)
Гэрээ хэлэлцээр зуучлалын үйл ажиллагаа үр дүнтэй. Тэмцээнд оролцвол ялалт байгуулна. Хүнд нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахын тулд зөвхөн саруул ухаан төдийгүй мэдрэмжиндээ захирагд. Гадуур алхаж толгойгоо бага ч гэсэн амраагаарай. Энэ нь танд хэд дахин илүү ашиг авч ирнэ.
Хилэнц (10/23-11/21)
Алсын ялангуяа гадаадад томилолтоор явах, ивээн тэтгэгч гадаадын түншүүдтэйгээ хэлэлцээр хийхэд амжилттай. Аялалд жуулчлах эсвэл гадаадад сурахаар зоригтой яв. Туршлагаа хэрэгжүүлэхгүй бол цаашдын ажлын байр суурь гарч ирэхгүй. Төрөл садантайгаа холбоотой санхүүгийн асуудлаар дүүрэн байна. Энэ өдөр олон нийтийн газар, бөөн хүн цугларсан кино театр, талбай зэрэг газарт очихоос зайлсхийсэн нь дээр. Яагаад гэвэл өнөөдөр иймэрхүү газарт үймээн самуун дэгдэх, зодоон цохион болох, хүчирхийлэл гарах магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүлж байна.
Нум (11/22-12/21)
осууд таагүй цаг үеийг туулах болно. Тэдний харьцаанд чин сэтгэл дутагдана. Байнгын хэрүүл маргаантай байж, хайр дурлал хөрөхөд хүрнэ. Шинэ ажил эхлэхэд сайн. Та эрсдэлтэй арга хэмжээнд оролцохоор шийднэ. Шийдвэр гарга, чухал асуудалд хариу өг, зорилгодоо хүрэх арга барилдаа эргэлт гаргах хэрэггүй.
Матар (12/22-1/19)
Албан тушаал ахих эсвэл нийгмийн байр сууриа бэхжүүлэхэд гүн гүнзгий өөрчлөлт хийх өдөр. Амьдралдаа мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ажил хэргийн эсвэл хувийн санал хүлээн авч магадгүй. Энэ саналыг хүлээн авах эсвэл татгалзахын өмнө сайтар тунгаа. Учир нь та од эрхэсийн нөлөөгөөр яаруу сандруу шийд гаргах магадлалтай байна. Хүнд хүчир биеийн хүч шаардагдах ажлаас бэртэж, архаг өвчин хүндэрч мэднэ. Амрахаасаа өмнө угаалга хийх, хөлөө хүйтэн усанд угаавал сайн. Зүүд нь зөнтэй байна, биелэх магадлал их.
Хумх (1/20-2/18)
Ердийн эмчилгээний аргаар эмчлэхэд төвөгтэй эмгэг өвчтэй болох магадлалтай. Таны эрүүл мэнд сэтгэл санааны тань байдлаас шуудхан хамаарна. Та санаагаа нэгтгэж, санаа нэгтэй хүмүүстэйгээ хамтар. Гэхдээ таны төлөвлөгөө биелэхгүй, үйлдэл чинь гэнэтийн байх болно. Бүх харилцаандаа эрүүл ухаанаар хандаж, үйл ажилдаа практик оролдлогыг турш. Гэхдээ юуны өмнө урьдчилсан санаа бодлоосоо салахыг хичээ.
Загас (2/19-3/20)
Зарим нэг нь гэр бүлээсээ салж шинэ амьдрал зохиох тухай бодно. Яаран шийд бүү гарга. Сэтгэл санаагаа шалгах хугацаа олго. Гутранги байдал нь танд саад болно. Нөхцөл байдлыг ухаалгаар үнэлэхэд хүнд байна. Зөрчил, үл ойлголцол гэр бүлд тогтворгүй байдал авч ирнэ. Та өнөөдөр биеийн ачаалалтай зүйл хийх хэрэгтэй. Эрч хүчээ бэхжүүлэхэд энэ өдрийг ашигла.
Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна | ||
Үзсэн: 2346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.