
Чингэлтэй хайрханы хишиг барилдаан өчигдөр "Монгол бөхийн өргөө"-нд болж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Бат-Өлзий түрүүллээ.
Тус барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Оргил, Р.Пүрэвдагва, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, Ч.Батчулуун, А.Алтанхуяг, Э.Даш тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.
Үзүүрт Баянхогор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” дэвжээ, “Мөнхийн үсэг” группын бөх, аймгийн арслан Н.Золбоо үлдсэн бол их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Мондэй” группын бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Херо холдинг” ХХК-ийн бөх, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарлаа.
Арван засгийн наадмыг орлох дөрвөн уулын хишиг барилдаан зохиогдсоор есөн жил болжээ. Энэ хугацаанд аймгийн цолтой хоёр бөх түрүү булаалдсан тохиолдол гарч байгаагүй юм.
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд аймгийн арслангууд түрүү булаалдлаа | ||
Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.