
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн зориулалтаар баригдаж эхэлсэн, дуусаагүй барилгын А блокийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн салбар амбулатори, Б блокийг Чингэлтэй дүүргийн иргэдийг хэвтэн эмчлүүлэх зориулалтаар өөрчилж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэгийг ажиллуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Улсын төв нэгдүгээр эмнэлэгийн 2016 оны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар шинээр зохион байгуулагдах салбар амбулаторийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг олгохыг Сангийн сайд Б.Болорт, 2016 он дуусах хүртэл хугацаанд тус эмнэлэгийн өөрийн үйл ажиллагааны орлогоор УНТЭ-ийн салбар амбулаторийн барилгын ажлыг дуусгах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад даалгасан байна. Мөн УНТЭ-ийн салбарын үйл ажиллагааг зургаадугаар сарын 20-нд багтаан эхлүүлэхтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын сангаас “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ”-нд зориулан зарцуулахаар УНТЭ-ийн төсөвт тусгасан 2.8 тэрбум төгрөгийг гэрээ байгуулан, шинэчилсэн хуваарь гарган санхүүжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгажээ.
Дуусаагүй барилгын ажлыг дуусгах, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдсанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэж, үйл ажиллагаа сайжрах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн барилгад дүүргийн эмнэлэг ажиллана | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.