Шууд Chart

Ховд аймагт оношилгоо, эмчилгээний төвийг 2017 онд ашиглалтад оруулна

2016-06-13 15:58:01

Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн А блок буюу оношилгооны хэсэг, Б блок буюу хэвтүүлэн эмчлэх хэсгийн барилгын ажлыг цогцоор нь барихад Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 14 тэрбум 250 сая төгрөг гаргах шийдвэрийг  Засгийн газраас гаргалаа. Тус төвийн барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2017 онд ашиглалтад оруулах аж.

1974 онд баригдсан Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгад 2012 оноос Бүсийн оношилгоо, эмчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жилд баруун таван аймгийн 130 мянга гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 1800 гаруй эх төрж, 12000-13000 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Өсөн нэмэгдсэн хэрэгцээ, ачааллыг хуучин барилга даахгүй, хангахгүй байгаагаас гадна барилгын дотоод сантехник, цахилгааны шугам сүлжээ хуучирснаас тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж чадахгүйд хүрч тоног төхөөрөмжүүд эвдэрч гэмтэх эрсдэлтэй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж.

Бельги Улсын төслийн дагуу 2017 оны эхний улиралд тус төвд тоног төхөөрөмжүүд суурилуулах ажил хийгдэх тул шинэ барилгын тодорхой давхрууд ашиглалтад орсон байх, мөн зарим том оврын тоног төхөөрөмжүүдийг барилгын явцад суурилуулах шаардлагатай байгаа тул Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ.

 


Ховд аймагт оношилгоо, эмчилгээний төвийг 2017 онд ашиглалтад оруулна  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй