
БСШУЯ, Монголын Үндэсний музей хамтран “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэн үргэлжилж буй. Үүнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэлх үеийн дурсгалаас дэлгэжээ. Түүнчлэн Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, гоц мэргэн Ж.Баттөмөр, хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал С.Болдбаатар нарын нум сум, хэрэглэл, судлаач Л.Мөнхийн хувийн цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэр багтсан байна.
Өнөөгийн Монгол нумын үүсэл гарал Хүннүгийн үе буюу одоогоос 3000 гаруй жилийн түүхтэй. Тухайн үеийн нум урлаачдын бүтээснээр хөгжиж байгаад XIII зуун буюу 1220-1340 онд хамгийн оргил үедээ хүрчээ. Дэлхийн ихэнх улсын харваач өдгөө хүртэл эртний модон нумаар харвадаг бол Монголчууд бидний өвөг дээдэс 3000 гаруй жилийн тэртээд амьтны эвэр, шөрмөсийг эвлүүлэн нааж хүчтэй, хол зайд оновчтой тусах шөрмөсөн артай, эвэр элэгтэй, хичир бүхий нумыг бүтээснээр дэлхийн хүн төрөлхтний оюуны соёлд тодорхой хувь нэмэр оруулсан байдаг.
Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Нум сумны үзэсгэлэн дэлгэгджээ | ||
Үзсэн: 3972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.