
АНУ-д болсон "Breeders' Cup" тэмцээнд түрүүлж, нэг сая ам.долларын бай хүртсэнээрээ шуугиан тариад байсан Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морины 2015 онд эзэндээ өгсөн бай шагналыг бусад хүлгийн хамт эрэмбэлжээ. Тус хүлгийн уяа сойлгыг улсын алдарт уяач Э.Ганбат тааруулдаг бөгөөд өнгөрсөн лхагва гарагт л гэхэд Их Британий Беркширийн зүүн хэсэгт байрлах "Royal Ascot" нэртэй хурдан морины бооцоот уралдаанд дээгүүр давхисан.
"Mongolian Saturday" хүлэг нь дээрх үзүүлэлтэд 841,304 ам.долларын байг уясан эзэндээ атгуулснаар Хойд Америкийн 5909 хүлгээс 265-д бичигджээ.
Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морь 5909 хүлгээс 265-д эрэмблэгджээ | ||
Үзсэн: 1914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.