
Монгол Улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал юм. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Манай улсад хачигт энцефалит вирус, боррели, рикетсээр халдварлагдсан 3 төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал зугаалга, зуслан болон хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлж байна.
Хачигт халдвараас сэргийлье | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |