Шууд Chart

Улсын начин Т.Баасанхүү түрүүллээ

2016-06-27 10:02:10

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнөх “Их сорилго” барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. МҮБХ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулсан тус барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх нарын зэрэг улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Сугаржаргал нар шалгарлаа.

2014 оны их сорилго:

  • Түрүү бөх: Ц.Содномдорж /у.х/
  • Үзүүрлэсэн бөх: Б.Батмөнх /у.з/
  • Шөвгөрсөн бөхчүүд: Д.Ганхуяг /у.ар/ , Ө.Бат-Орших /у.х/

2015 оны их сорилго:

  • Түрүү бөх: Ө.Бат-Орших /у.х/
  • Үзүүрлэсэн бөх: Б.Батмөнх /у.з/
  • Шөвгөрсөн бөхчүүд: Ө.Даваабаатар /у.х/, Н.Золбоо /а.а/
Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын начин Т.Баасанхүү түрүүллээ  
Үзсэн: 3083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй