Шууд Chart

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хязгаарыг баталлаа

2016-06-28 13:46:06

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд “Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын төслийг хэлэлцэн жил бүрийн долдугаар сарын 1-ний дотор батлах” гэж заасны дагуу  Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2017 оны төсвийн хязгаарыг баталлаа. Засгийн газрын тогтоолоор баталсан төсвийн энэ хязгаарт нийцүүлэн 2017 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2017 оны  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 6,609,6 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 22,6 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байхаар тус тус тусгагдсаныг 2017 оны төсвийн хязгаарт баримталсан байна.


Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хязгаарыг баталлаа  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй