Шууд Chart

Японы тал Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг судалж үзнэ

2016-06-28 14:10:27

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2016 оны зургаадугаар сарын 1-3-нд Япон Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай уулзах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн чиглэлийн төмөр замын төслийг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсныг тэмдэглэж, энэ асуудлыг нааштай судалж үзэхийг хүссэн байна.

Японы Ерөнхий сайд Ш.Абэ “Зүүн чиглэлийн төмөр зам барих асуудлаар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл, мөн монголын талаас дэвшүүлж буй саналыг иж бүрэн цогцоор нь судалж үзнэ” гэжээ.


Японы тал Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг судалж үзнэ  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй