
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд их хэмжээний эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдсантай холбогдуулан Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засварын ажлыг 2 багц болгон шууд гэрээ байгуулан төлөвлөсөн хугацаанд технологийн дагуу чанартай гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.
Энэ чиглэлийн улсын чанартай авто замд эвдрэл, суулт, торон хагарлууд, гадаргуун холцролт, дугуй мөрний ховил зэрэг эвдрэлүүд үүсч, ашиглалтын хэвийн нөхцөл хангахгүй, аваар осол гарах нөхцөл бүрдээд байгаа юм. Тиймээс авто тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих боломжгүй болсон хэсгүүдийг эхний ээлжинд засварлахаар шийдвэрлэжээ.
Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.