Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно

2016-07-03 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 03. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 29. Адъяа гараг.  Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага:
Нэр өнгө
Суудал: 
Мод

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гадаад төрх сайхан харагдавч амьдралын эрч хүч, бие сул байна. Хүчээр юуг ч бүү хий. Аливаа дасгалуудыг сайн дураараа хийх ёстой. Эрүүл агаарт явган яв. Таны амьдралын нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөнө. Та бүх шалгалт сорилтыг давна. Сэтгэл санаанд өөрчлөлт гарч, эргэлзээгээ дав. Ойрын үед таны төлөвлөгөө өөрчлөгдөнө. Сэтгэл санаа, бүтээлч болон бусад боломж нэмэгдэнэ.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр оюун санаагаа боловсруулахад сайн. Гандан хийдэд очиход таатай. Хүүхдүүдтэйгээ хамт яв. Үдээс хойш эрүүл агаарт тоглож, цагаа цэнгэлтэй өнгөрөөхөд таатай. Зүрх сэтгэлийн асуудалд чинь томоохон үүрэг гүйцэтгэх тааламжтай мэдээ, үнэт зөвлөгөө, найз нөхөд, төрөл садны зүгээс баталгаа авна. Хэн нэгэн танд тааламжтайгаар асуудлыг чинь шийдэж өгнө.


Хамтатгах (5/21-6/21)


Шинэ гэр бүл, эсвэл зүгээр л хосуудын холбоо үүсэх, оршин суугаа газраа солих, гадаад шилжих эс бөгөөс барилга байгууламж ба засварын томоохон ажил эхлэх зэрэг үйл явдлууд болж болзошгүй. Та эрэг дээр амь төдий гарч ирж буй хүн мэт байдалд орно гэдэгтээ бэлэн бай гэж од эрхэс сануулж байна. Төлөвлөгөө ба үйл ажиллагаа зөв чиглэлд нь оруулж засах төлөвлөгөө гаргахад таатай өдөр. Яаралгүй тайван ажилла.


 Мэлхий  (6/22-7/22)   

Амьдралын эрч хүч дээд цэгтээ байна. Гэвч бие тавгүйтэх эсвэл таагүй мэдээ хүлээн авах бололтой. Дотны хүнтэйгээ харьцаа муудаж болзошгүй. Үйл явдлыг бүү түргэтгэ. Дипломат харилцааг бүү тасал. Бүгдийг урсгалаар нь орхи. Зөн билэг яах ёстойг хэлж өгнө. Амьтны гаралтай хүнс бүү хэрэглэ. Самгардах хэрэггүй. Өөнтөгч зан бүү гарга. Зүүд эсрэгээрээ биелнэ.


Арслан (7/23-8/22)   

Таны хөнгөмсөг зангаас болж харьцаа муудаж салахад хүрч болзошгүй. Хүнээ гамна, спортоор хичээллэхгүй байхыг зөвлөж байна. Өнөөдөр хайр дурлалын харилцаанд танд ашигтай багагүй өөрчлөлт гарах боломжтой байна. Энэ өдөр гэрээ, хурим хийхэд тохиромжтой. Эмэгтэйчүүдэд гоо сайхны асуудал үүснэ. Өнөөдөр зөвхөн тэргүүн зэргийн чухал ажлаа барьж ав, аар саар зүйлээр бүү хөөцөлд. Одоо цаг алдвал ирээдүйд нөхөж чадахгүй байх.


Охин (8/23-9/22)

Таны анхаарлын төвд өнөөдөр хувийн амьдрал, романтик харьцаа байна. Хайртай хүмүүсийн харилцаанд эерэг эргэлт гарна. Үүнд бэлэг багагүй үүрэг гүйцэтгэнэ. Хайрын болзоо мартагдашгүй байх болно. Гэр бүлийн арга хэмжээ явуулах, хурим хийхэд таатай өдөр. Таатай нөхцөл байдал бүрэлдэхийн зэрэгцээ зөв тактик баримталснаар та ямар ч хүндрэлийг даван туулж чадна. Амраг сэтгэлийн асуудлаа ч амжилттай шийдэх бололтой.


Жинлүүр (9/23-10/22)   

Зөрчилтэй өдөр. Эргэн тойрны хүмүүсийнхээ тусламжаас бүү татгалз. Өнөөдөр хамтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээнд оролцоход ээлтэй. Дотны хүндээ анхаарал тавь. Маргаан гарч харилцаагаа бүрэн тасалж болзошгүй. Зөвхөн эргэн тойрныхны санаа бодлыг тоож авч хэлэлцэхээс гадна бизнесийн хамтрагчийнхаа ажил хэрэгч чанарт хүндэтгэлтэй хандаж чадсан тохиолдолд та бүрэн дүүрэн амжилтанд хүрнэ. Тэвчээртэй бай, сэтгэл хөдлөлдөө бүү авт.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр зарим асуудлуудыг дараа гэж хойш тавих хүсэл төрнө. Бүү хойш тавь. Ажил хэргээ дуустал нь хийх нь өлзийтэй. Хувийн амьдралд тань тэмцэлдэхэд маш хэцүү, хүчтэй мэдрэмж таныг ээзэгнэх болно. Харин та үдээс хойш эрч хүчтэй байж, санасан зүйлээ эхлүүлэх хэрэгтэй.

 


Нум (11/22-12/21)

Авто замын осол болох магадлалтай. Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магад. Гэнэт өвдөж болзошгүй. Аяллаар бүү яв. Жолооны ард болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор анхааралтай бай. Энэ өдрийг хайрттайгаа эсвэл хүүхдүүдтэйгээ өнгөрөө. Харин хүүхдийн хүсэл зоригийг хүндэтгэн үзэж, сайтар ярилцах хэрэгтэйг сануулж байна.

 


Матар (12/22-1/19)

Од эрхэсийн нөлөөгөөр танд хэн ч хүршгүй мэт харагдана. Тэр тусмаа ганган тансаг байдал, гоёмсог үйл хөдлөлөөрөө бусдын анхаарлыг татна. Хайр дурлалд болгоомжтой нухацтай ханд. Эхний хагаст гэрийн ажил хийсний хэрэггүй. Энэ өдөр өөрийн сэтгэлийн гүн дэх асуудал болон өөр өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхэд мөн үйл ажиллагаандаа цаг заваа зарцуул. Цаг хугацааг зугаалах аялахад зарцуул. Хайр халамж, хүндлэлээ гэр бүлдээ зарцуулаарай. Удаан хугацааны гүн гүнзгий харьцаа тогтоо. Ханьдаа үнэнч бай.


Хумх (1/20-2/18)

Хамт ажилладаг хүмүүстэйгээ байнга гардаг хэрүүл маргаанд автагдаж болзошгүй. Мөн гэр бүлийнхэн, найз нөхөд, дотны хүмүүс, хөршүүдтэйгээ харьцах харьцаанд хүндрэл үүсч болзошгүй. Биеэ авч явах байдалдаа дүгнэлт хий. Хов, сул үгнээс өөрийгөө хамгаалж, буруу сэтгэгдэл төрүүлэхээс сэрэмжил.

 


Загас (2/19-3/20)

Өнөөдөр сонирхолтой ер бусын хүмүүстэй танилцана. Энэ харилцаа цаашдаа бат бөх нөхөрлөл болон хувирч таны ажил хэрэгт ихээхэн тус болно. Удирдагч байх төрөлхийн чанар бусдыг соронзон мэт татах чадвараа ашиглан та олон зүйлийг бүтээж чадна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно  
Үзсэн: 2595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй