Шууд Chart

Хаалганы жийргийг өөрөө хялбархан сайжруулах арга

2016-07-04 10:59:59

Олон жил унасан машины чинь хойд хаалга дуугараад төвөгтэй байна уу. Тэгвэл энэ асуудалд бага боловч нэмэр болохуйц зөвлөгөөг танд хүргэж байна. Бидний унаж байгаа хуучин авто машинууд олон жилийн эдэлгээнд хаалгануудын резин нь муудсан, чанараа алдсан байдаг тул донсолгоотой замд хаалганаас тэр дундаа арын 5 дахь хаалганаас эвгүй дуу гарч салонд таагүй байдлыг мэдрүүлдэг билээ. Тэгвэл энэ асуудлыг хямд төсөр аргаар шийдэх боломжтой бөгөөд үүний тулд та барилгын материалын дэлгүүрээс тэгш усны шланк худалдаж авахад л хангалттай юм. Тэгш усны шланк 1 метр нь 400-500 төгрөгийн үнэтэй байсан ба та өөрийн хаалганы уртад тохируулан, хэрэглэх хэмжээгээ тооцоолон худалдан аваарай. Энэхүү үйлчилгээ нь авто машины хуучирч муудсан резин дундуур шланкийг гүйлгэснээр резины үүргийг эргэн сэргээх ашигтай, давуу талтай билээ. Ингэж хийснээр хаалганаас гарах дуу намсах тул та зайлшгүй туршаад үзээрэй. Дан ганц резинээс гадна хаалганы нугас, түгжээ, гогцооны элэгдэл зэргээс болж дуу гардаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хаалганы боолтуудыг суллаж дахин шинэ байрлалд оруулж чангалах, гогцоог шинээр солих, хаалганы чиглүүлэгч хатуу резины байршлыг дахин өөрчлөх гэх мэтийн үйлчилгээг хийснээр энэ төрлийн асуудлаас гарч таныг тав тухтай зорчиход туслах юм.


Ашигласан багаж:
1. Тэгш усны шланк (400 төг*10 метр)
2. Тасдагч бахь
3. Отвертка
4. Савхи, Дугуй өнгөлөгч

Анхаарах зүйлс:
Хөдөлгүүрийн тос, ямар нэгэн тослох материал ашиглах хориотой. Учир нь резиний чанарыг муутгадаг тул болж өгвөл савантай ус ашиглах хэрэгтэй. Үүнээс гадна резин сэргээгч хэмээх цацдаг шингэн байдаг. Уг шингэн нь таны авто машины ямар нэгэн жийргэвч резинийг сэргээж өгдгөөрөө онцлог.

Хамгийн эхний алхам нь хаалганы жийргэвч резин дундуур шланкийг гүйлгэх хэрэгтэй юм. Үүний тулд резины цоорхой нүхийг отверткаар бага зэрэг сэтэлж томруулснаар шланк багтах хангалттай зайтай болно.

Дараагаар нь шланкийг резин жийргэвч дотор гүйлгэхийн тулд бага зэргийн тосорхог шингэнээр шланк болон жийргэвчийн дотор тал руу цацаж өгөх шаардлагатай. Ингэснээр жийргэвч дундуур чөлөөтэй гүйж таны цагийг хэмнэнэ.

Шланкийг жийргэвч дундуур гүйлгэх явцад хаалганы өнцөг хэсэгт тулаад явж өгөхгүй. Тиймээс жийргэвчийг хаалганаас түр салгаж нэг шулуунд оруулснаар та үйлдлээ үргэлжлүүлэн хийх боломжтой болно.

Хаалганы жийргэвч дөрвөлжин хийцтэй тул нэг талаас нь хөөх боломжгүй байдаг. Тиймээс анх сэтэлсэн нүхээрээ шланкийн нөгөө үзүүрийг оруулж (жийргэвч дундуур гүйх хэмжээгээр нь таслах шаардлагатай) 2 талаас нь жийргэвч дундуур гүйлгэснээр хаалгыг бүрэн тойруулах нөхцөл бүрдэж байна.

Ингээд зураг дээрх шиг 2 талаас нь хөөж жийргэвч дундуур тасалсан шланкаа гүйлгэснээр таны хийх зүйл дуусаж байна. Та хаалгаа хаагаад донсолгоотой замаар яваад үзээрэй...

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв


Хаалганы жийргийг өөрөө хялбархан сайжруулах арга   
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй