Шууд Chart

Хорват улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2016-07-04 17:41:19

Өнөөдөр Засгийн газар хуралдаж Бүгд Найрамдах Хорват Улс Европын Холбооны гишүүн улс болсонтой холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколын төслийг хэлэлцэн дэмжиж, протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Энэхүү протокол нь нийт таван зүйлтэй бөгөөд протокол хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц Европын холбооны бусад улсын адил нөхцөлөөр энэхүү хэлэлцээр Бүгд Найрамдах Хорват Улсад үйлчилж эхэлнэ. Хорват улстай тус протоколыг байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх, шинэ салбарт өрнүүлэх эрх зүйн суурь тавигдана гэж үзэж байгаа ажээ.

 


Хорват улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 1656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй