
Улаан бурхан өвчний шуурхай ажлын хэсгийг татан буулгалаа. Гэхдээ улаан бурхан өвчин есдүгээр сараас дахих магадлалтай гэсэн ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөмжийн дагуу ЭМСЯ-нд нөхөн дархлаажуулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо. Энэ оны эхний 5 сарын байдлаар 27363 иргэн улаан бурхан өвчнөөр өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин сүүлийн долоо хоногийн байдлаар 116 хүн өвчилсөн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт. Өвчний дэгдэлт буурч байна. Дархлаажуулалт хийсэн насныхны хувьд өвчлөл 1.5 дахин буурсан гэдгийг хурлын үеэр онцолсон юм.
Улаан бурхан өвчний шуурхай ажлын хэсэг татан буугдлаа | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.