Шууд Chart

Хумхаа өвчин туссан иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

2016-07-07 15:39:32

Улаанбаатар хотын харьяат 25 настай, эрэгтэй Солонгос улсад 2015 оноос хойш гэрээгээр ажиллаж байгаад 2016 оны тавдугаар сарын сүүлээр Монголд амрахаар иржээ. Улмаар 2016 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Солонгос улс руу буцаж явсан байна. Солонгос улсад хүнд үйлдвэрт ажилладаг, ажлын хашаанд нь шумуул ихтэй, шумууланд их хазуулсан өгүүлэмжтэй тэрбээр зургаадугаар сарын 4-ний өдөр биеийн ерөнхий байдал хүндэвтэр, нэг өдрийн давтамжтай, өндөр халуурчээ. Халуурах үедээ зүүн талын сүвэргэ орчмоор, ууц нуруу булчин нь өвдөж, халуун буурах үедээ их хөлөрч, халуу дүүгэн, ханиалган, бөөлжиж, бие нь загатнасан аж. Мөн арьс салст шарласан, цус багадалтын шинжтэй, элэг, дэлүү томорсны улмаас долоодугаар сарын 4-нд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Олон хоног бөөлжсөн түүний жин буурсан байна.

Өчигдөр 22:30 цагт ЗӨСҮТ-ийн лабораторит авчирсан сорьцыг эхний байдлаар өвчтөний цусанд хурдавчилсан сорил, бичил харах аргаар шинжлэхэд хумхаагийн үүсгэгч илэрсэн байна. Өвчтөний цусанд молекул биологийн шинжилгээгээр хумхаагийн үүсгэгч Plasmodium spp тодорхойлогджээ.


Эх сурвалж: ЗӨСҮТ


Хумхаа өвчин туссан иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна   
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй