Шууд Chart

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Засгийн газрын тамгаа хүлээж авлаа

2016-07-08 17:13:56

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 29 дэх Ерөнхий сайдаар өнөөдөр томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тамгыг шилжүүлэн өглөө.  Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргээд Засгийн газрын санаачлан эхлүүлсэн ажлуудын талаар танилцууллаа. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, АСЕМ-ын уулзалт, зуны олимп, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг ойрын үед анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг онцлоод ажлын өндөр амжилт хүслээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг гэр өргөөндөө хүлээн авч уулзан Засгийн газрыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүслээ.


Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Засгийн газрын тамгаа хүлээж авлаа  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй