Шууд Chart

Дээлтэй Монгол: Эгчийнхээ багадсан дээлийг өмсчихсөн...

2016-07-10 22:51:39

Жил жилийн "Дээлтэй Монгол" наадамд бяцхан багачууд хамгийн ганган нь байдаг. Тэгвэл энэ удаад эрхэм уншигчдадаа үндэсний хувцсаар гангарсан өхөөрдөм үрсийн зургийг онцлон хүргэж байна.

Энэ жилийн эгчийн гоёлыг ээжийн маань найзууд хийж өгсөн. Харин би эгээгийнхээ багадсан дээлийг өмсчихсөн...

Наадмын үеэр ээж, эгч хоёртойгоо ирсэн Т.Ариунболор охинтой цөөн хором хөөрөлдөхөд "Би Монгол дээлээ өмсөөд энэ арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид хоёр цэцэрлэгийнхээ "Дээлтэй Монгол" наадамд дандаа оролцож, түрүүлдэг. Энэ жилийн эгчийн гоёлыг ээжийн маань найзууд хийж өгсөн. Харин би эгээгийнхээ багадсан дээлийг өмсчихсөн" хэмээн ярьж байлаа.

Эгчээс ярилцлага авчихаад надаас яагаад ярилцлага авахгүй байгаа юм" гэж хүртэл гомдоллож байсан шүү.

Харин түүний эгч Т.Ариунзаяагийн хувьд ууж, гоёлоороо гангарсан хатны хувцсыг өмссөн байсан бөгөөд түүнийг тойрч эргэлдэх зурагчид болоод хамтдаа зургаа даруулахыг хүссэн гадаадын жуулчдын дараалал үүссэн байсан юм. Харин бяцхан Т.Ариунболор охин "Эгчээс ярилцлага авчихаад надаас яагаад ярилцлага авахгүй байгаа юм" гэж хүртэл гомдоллож байсан шүү.

























































Нийтэлсэн: Монгол наадам 2016

Дээлтэй Монгол: Эгчийнхээ багадсан дээлийг өмсчихсөн...  
Үзсэн: 3845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй