Шууд Chart

Хулсны баавгайг Хятадын хойд мужид нүүлгэлээ

2016-07-12 11:32:55

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт оршдог Сичуань мужаас хоёр хулсны баавгайг нүүлгэлээ. Олон нийтэд хулсны баавгайг сонирхуулах, мөн шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор холбогдох албаныхан дээрх шийдвэрийг гаргаж, хулсны баавгайнуудыг Хятадын хойд хязгаарт оршдог Хэйлунжян мужид нүүлгэн суурьшуулсан байна. Тус мужид очсон хоёр баавгайн нэгийг Юүюү гэдэг бөгөөд 9 настай, эр баавгай бол нөгөө нь 10 настай, Сижия нэртэй эм баавгай юм байна.

Ябули цанын бааз хулсны баавгайнууд амьдрахад тохирсон орчныг баавгайнуудад зориулан тусгайлан бэлтгэсэн байна. Дулаан цаг агаартай Сичуань мужаас харьцангуй хүйтэн зүүн хойд бүс нутаг руу хулсны баавгайнуудыг нүүлгэхэд хоёр баавгайн тухтай байдлыг сайтар бодолцсон гэдгээ албаныхан онцолж байна. Өмнө нь Хятадын аварга хулсны баавгай хамгаалах, судлах хүрээлэнд эдгээр баавгай амьдарч байсан юм.

Харин тэднийг нүүлгэн шилжүүлсэн байр хулсны баавгайн тоглох, амьдрах тохилог өрөөнүүдээр бүрэн тоноглогджээ. Хулсны баавгайнуудыг хооллох шинэ, шүүслэг хулсыг Сичуань мужаас тээвэрлэн хүргэж байна. Ябули цанын баазын удирдлага энэ сарын 18-наас эхлэн олон нийт хулсны баавгайнуудыг үзэж сонирхох боломжтойг онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хулсны баавгайг Хятадын хойд мужид нүүлгэлээ  
Үзсэн: 1782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй