Шууд Chart

Машины ослоор амь үрэгдэх эрсдлийг 2020 он гэхэд бүрэн арилгана

2016-07-12 11:38:03

Шведийн авто машин үйлдвэрлэгч Вольво компани 2020 он гэхэд авто замын осолд хүний амь үрэгдэх, ноцтой бэртэх эрсдлийг тэг хувьд хүргэхээ амлалаа. Аюулгүй байдлын өндөр жишиг тогтоож, олон улсад алдаршсан тус компани авто замын ослоор нас барахаас сэргийлэх төсөөлснөөс хялбар ажил гэдэгт итгэлтэй байгаа юм.

Энэ хүрээнд Вольвогийн инженерүүд жолооч нарт туслах өндөр технологийн мэдрэгч төхөөрөмжүүдийг авто машинд суурилуулж, аюултай үйлдэл хийхээс сэргийлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мөргөлдөхөөс сэргийлэгч технологийг шинэ түвшинд хөгжүүлж байгаа нь жолоочийн үзэгдэх орчноос гадна яваа авто машины талаар мэдээлэх, өмнөх авто машины зайд тохируулан хурдаа автоматаар өөрчлөх, камерын систем ашиглан эгнээ баримтлахгүй явааг анхааруулах зэрэг үйлдэл гүйцэтгэнэ.

Үүнээс гадна жолооч нойрмоглож байгаа ялихгүй шинж тэмдгийг ч ажиглаж, түр зогсох, амрахыг дохиолох чадавхитай мэдрэгчүүд байгаа юм. Эдгээр технологийн тусламжтай осол гарах эрсдлийг эрс бууруулна. Мөн зайлсхийх боломжгүй ослын үед жолооч, зорчигчдын биед хамгийн бага гэмтэл учруулахуйц нэмэлт тоноглолуудыг суурилуулжээ.

Тухайлбал, мэдрэгч төхөөрөмжүүд осол гарах эрсдэлтэйг мэдэрвэл суудлын бүсийг чангалж, автоматаар тоормослодог байна. Энэ технологи хөгжих явцад Вольвогийн авто машинуудын аюулгүйн стандарт улам сайжирч байна. Тухайлбал, АНУ-д “Вольво Экс-Си 90” загварын авто машинд зам тээврийн ослоор хүний амь хохирсон тохиолдол сүүлийн 4 жилийн турш нэг ч бүртгэгдээгүй юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Машины ослоор амь үрэгдэх эрсдлийг 2020 он гэхэд бүрэн арилгана  
Үзсэн: 1942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй