Шууд Chart

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө

2016-07-12 20:13:53

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө. Улс, аймгийн цолтой хүчит 16 бөх уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдав.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь нар долоо даваад байна.

Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Д.Оюунболд, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба нар долоо давсан. 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва улсын гарьд Б.Гончигдамбаар долоо давж, Монгол Улсын Заан цолны болзол хангалаа. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан улсын харцага Ц.Содномдоржоор долоо давж мөн  Монгол Улсын Заан цолны болзол хангаснаар энэ жилийн наадмын хүчит бөхийн долоогийн даваа өндөрлөсөн юм.

 

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө  
Үзсэн: 1967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй