Шууд Chart

Улсын их баяр наадмын наймын даваа өндөрлөлөө

2016-07-12 21:11:30

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. Хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга С.Мөнхбат  цолны эрэмбээр улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан бол Улсын арслан П.Бүрэнтөгс шинээр Улсын зааны цолны болзол хангасан Улсын начин Р.Пүрэвдагвыг, Улсын арслан Н.Батсуурь мөн шинээр Улсын зааны цолны болзол хангасан Улсын харцага Б.Пүрэвсайханыг амлан авч, Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Ч.Санжаадамба нар тунаж барилдахаар болсон.


  • Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын заан Ч.Санжаадамба Улсын арслан Э.Оюунболдоор найм давж, Улсын гарьд цолны болзол хангалаа.

  • Мөн Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь Улсын харцага Б.Пүрэвсайханаар найм давж, шөвгийн дөрөвт үлдлээ.

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын аварга С.Мөнхбатаар найм давж, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдлээ.

  • Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нарыг дахин барилдуулахаар хөлийн цэцээс шийджээ.

  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва улсын арслан П.Бүрэнтөгсөөр найм давж, Улсын гарьд цолны болзол хангалаа. Ийнхүү Улсын их баяр наадмын наймын даваа өндөрлөлөө.
Нийтэлсэн: Монгол наадам 2016

Улсын их баяр наадмын наймын даваа өндөрлөлөө  
Үзсэн: 3571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй