Шууд Chart

Ч.Санжаадамба улсын арслан цолны болзол хангалаа

2016-07-12 23:01:46

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа удахгүй эхэлнэ.

Улс, аймгийн цолтой хүчит 1024 бөхөөс шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан Ч.Санжаадамба, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар есийн даваанд хүчийг үзэн барилдаж байна

Үндэсний их баяр наадмын есийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын заан Ч.Санжаадамбыг амлаж, Улсын арслан Н.Батсуурь, Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар тунаж үлджээ.


Үндэсний их баяр наадмын есийн даваанд Улсын заан Ч.Санжаадамба Улсын аварга Г.Эрхэмбаяраар ес давж, Монгол Улсын арслан цолны болзол хангалаа. 

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Ч.Санжаадамба улсын арслан цолны болзол хангалаа  
Үзсэн: 2322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй