Шууд Chart

Үндэсний их баяр наадмын уяачдын наадмын хөтөлбөр

2016-07-13 10:33:04

Тулгар Төрийн 2225, Их Монгол Улсын 810,  Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын уяачдын наадмын хөтөлбөр

07.00-9.20 цагт:   Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан

10.30-12.30 цагт:    Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан

13.00-13.05 цагт: Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар уяачдын наадмыг нээнэ.

10.00-15.00 цагт: Жороо морины тойргийн уралдаан

13.05-13.20 цагт: Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.20-14.30 цагт: Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.00-16.00 цагт: Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.30-15.20 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 цагт: Урлагийн тоглолт

15.30-16.30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 цагт: Урлагийн тоглолт

16.40-17.00 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа

17.50-18.20 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа

18.20-18.40 цагт: Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 цагт:  Хурдан морины салбар хорооны дарга Б.Батсайхан уяачдын наадмыг хаана.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Үндэсний их баяр наадмын уяачдын наадмын хөтөлбөр  
Үзсэн: 4867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй