Шууд Chart

ЗУРХАЙ: Үс засуулбал эрхтэн хурц болно

2016-07-15 05:55:03

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 11. Сугар гараг.  Онгоц одтой, 9 улаан мэнгэтэй, шар нохой өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага:
Төрөн түгэхүй
Суудал:
  Төмөр

Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гэр орны ажил хэрэгт таатай. Та тэднээр, харин тэд танаар бахархана. Хамаатнуудтайгаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Ханьдаа анхаарал тавихаа бүү март. Од гаригс амжилтад хүрэх бүхий л нөхцөлүүдийг барьж авахыг танд зөвлөж байна. Үдээс хойш эцэг эх, үр хүүхдүүдийн хоорондох харьцааны таагүй сорилтууд таныг хүлээж байна. Амьдралд бодитоор ханддаг хүмүүст үнэтэй сарнай, дэврүүн сэтгэлтэй хүмүүст кофе чанагч мэт хэрэгтэй зүйлийг нь бэлэглэ.
 


Үхэр (4/20-5/20)

Сансрын эрч хүч авах, хайр дурлалаа олох, бусдыг уучлахтай холбоотой таатай өдөр. Ихэнх нь сэтгэлзүйн тогтвортой байдал, уламжлал, тогтсон хэв горимыг мөрдөх чадвараараа ялгарна. Гэр бүл болох, жирэмслэх, гэр бүлийн найрсаг харьцаанд таатай. Томоохон эд зүйл худалдан авахад сайн. Гэр бүлийн жижиг асуудлууд болон хуримтлалын нэг хэсгээ алдах, аль эсвэл тооцоолж байсан мөнгө цаас орж ирэхгүй байх тул мөнгө санхүүгийн талаар шийдвэр гаргах хэрэгтэй болох нь.


Хамтатгах (5/21-6/21)

Таатай гэнэтийн үйл явдлууд ар араасаа хөврөх болно. Үүнд та барьц алдалгүй төвийг сахиж байхыг санаарай. Магадгүй төсөөлж байгаагүй нэгэн танд гэнэтийн бэлэг барина. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. Хань ижилтэйгээ зөрчилдөж магадгүй. Өөрийн сул занд бууж өгөх, аливаа алхам үйлдлийн үр дагаврыг бодохгүй байх нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох төлөвтэй. Найз нөхөдтэйгээ уулзахаар төлөвлөх хэрэггүй. Хэнтэй ч бүү марга үүнд та ялагдах болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Гэр бүлийн ба хайр дурлапын харьцаанд туйлын тааламжтай өдөр болно. Байр суурь нь ганхаж байсан таны хайр сэтгэл дотно нөхөрсөг болж бэхжинэ. Идэвхтэй, шургуу байхаас татгалз. Үйл явдлыг бүү түргэтгэ. Тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна. Эрүүл мэнд сайн байна. Олон нийттэй уулзалт хийснээр шинэ бодлого гаргаж, өөрчлөлт хийх хүсэл төрнө.


Арслан (7/23-8/22)   

Энэ өдөр бодит байдалд хандах хандлага өөрчлөгдөж, болж буй үйл явдлын учир шалтгаан тодорхой харагдана. Гэвч энэ нь зөвхөн нүдэнд харагдах байдал юм. Таны танилын хүрээ маш өргөн бөгөөд энэ нь таны давуу тал ч байж мэднэ. Үүний тусламжтайгаар та ямарч ажлыг төвөггүйхэн даван туулах болно. Сэтгэл санааны байдал ойр ойрхон өөрчлөгдөх, дотоод түгшүүр зэрэг нь амрагтайгаа харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Иймээс аль болох эелдэг найрсаг, дипломатч зан гаргахыг хичээ.


Охин (8/23-9/22)

Хөгжилтэй өдөр. Моторт тээврийн хэрэгсэл болон компьютер, чухал бичиг баримтад тулгуурласан асуудлууд багасна. Таны далд авьяас чадвар ил гарах болно. Гэсэн ч хэтэрхий их онгирох хэрэггүй. Бүх нөхцөл, боломж бололцоо таны замруу чиглэхгүй. Бусдын итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй тал дээр ихэд анхаар.


Жинлүүр (9/23-10/22)   

Таны туршлага өөдрөг санаа бусад хүмүүсийн зөвлөгөө авахад түлхэц болно. Тайван байж бусдын санааг ойлгох нь ташаа үр шим өгнө. Та өөрийн хүч чадал, авьяас чадварт итгэж эхэлбэл тухгүй байдал, сэтгэл санааны муу байдлаа үлдэн хөөж чадна. Ажилдаа няхуур хандах хэрэгтэй. Та бүгдийг эрч хүчтэй хийж чадвал та бусдын магтаал, урамшууллыг хүртэж чадна.


Хилэнц (10/23-11/21)   

Төвөгтэй өдөр. Хэдийгээр санхүүгийн чухал ажил хэрэг явуулах шаардлага нэлээд гарах боловч өнөөдөр мөнгөтэй холбоотой наймаа, хэлэлцээр, ажил хэрэг явуулахад сайн биш. Таны бусадтай холбоо тогтоох чадвар маш их хязгаарлагдмал байгаа тул бусдаас зай барьж, зожиг зан гаргаж буй мэт харагдана. Ганц бие хүмүүс янаг амрагийн явдалд орооцолдохоос зайлсхий. Хамтрагчтай хүмүүсийн хувьд хань, эсвэл хайртай хүнийхээ хайр халамжгүй байдалд сэтгэл гонсойно.


Нум (11/22-12/21)

Өнөөдөр та тайван амарч юмсыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Ганцаараа байх хүсэл төрж нам гүм тайван орчинг мэдрэх болно. Оюун санаагаа тайвшруулж цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад таатай. Ганцаараа байснаас үүссэн чимээгүй орчин танд өөрийгөө сонсох боломж олгох бөгөөд та өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгож зарим нэг асуултанд хариулт авах магадлалтай. Сонссон бүхэндээ бүү итгэ. Нууц зүйл ярихдаа болгоомжтой байгаарай. Тантай ойр буй хэн нэгэн танд атаархаж таниас урваж магадгүй байна.


Матар (12/22-1/19)

Эрч хүч суларч хоолны дуршил буурах хандлагатай байна. Таны биеэ барих чадвар сайн тул өвчин даамжирч хүндрэхгүй. Гэхдээ л сэтгэлийг тань зовоох болно. Амралтын өдрүүдийг гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд өнгөрөөвөл тааламжтай. Сэтгэл хангалуун байдал эрүүл амьдралыг тэтгэгч шимт бодис гэдгийг амьдралдаа мөрдлөгөө болгох нь чухал.


Хумх (1/20-2/18)

Энэ өдөр хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой байхыг од эрхэс танд зөвлөж байна. Та бараг дайсангүй хүн. Гэхдээ хөндлөнгийн хүмүүст таны төлөвлөгөө тун сонирхолтой санагдаж байгааг сана. Од эрхэс таныг уужуу, өгөөмөр зангаа хязгаарлаж, ухаалаг, няхуур, хямгатай байхыг зөвлөж байна. Эс бөгөөс их хэмжээний алдагдалд орж магадгүй. Нэгэнт бий болоод байгаа зөрчилдөөнийг арилгахын тулд уран цэцэн үг хэллэг, итгүүлэн үнэмшүүлэх чадвараа ашигласан нь дээр. Ном зүүдлэх нь найзад тань таны зөвлөгөө хэрэгтэй байгааг харуулж байна.


Загас (2/19-3/20)

Идэвхитэй өдөр. Та өөрийн боловсрол болон аяллын тухай илүү анхаарах болно. Чөлөөтэй байхыг хүссэн оролдлого тань бэхжих болно. Одоо гарч ирж байгаа олон боломжуудыг та олж харах хэрэгтэй бөгөөд мэдлэгийн хүрээгээ тэлэх шаардлагатай. Хэрвээ та найз болоод хамтрагчийгаа аялалд хамт явахыг ятгаж чадвал хилийн чанад дахь амралт маш таатай өнгөрөх болно. Ажлын их ачаалалтай байгаа хүмүүс хол газар руу амрахаар явах хэрэгтэй.


ЗУРХАЙ: Үс засуулбал эрхтэн хурц болно  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй