
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 12. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 8 цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Таны хайртад гэр бүлийнхэн тань таалагдаж, найз нөхөдтэй чинь хэл амаа ололцож чадна. Салсан хосууд амьдралаа зохиох хоёр дахь оролдлогоо хийнэ. Аливаа зүйлийг үгүйсгэх хэрэггүй бүгд амжилт олно. Бүр цаашилбал дурын эрсдэлтэй үйл ажиллагаанд ч амжилт гаргана. Гэхдээ бүх өрөө төлөхөд хүрнэ. Цогцлон бүтээх бүхий л үйлдлийг тань тэнгэр бурхад дэмжинэ.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр од эрхэс далайцтай, эрч хүчтэй ажиллахыг зөвлөж байна. Шинэ ажил хэрэг ирээдүй муутай мэт харагдавч бүү татгалз. Ямар ч асуудлыг шийдэхдээ зөн билэгтээ найд. Зардал гарах боловч түүнийгээ хангалттай нөхөн олж чадна. Эмчийн зөвлөснөөр хоолны дэглэм баримтал. Хоол хүнсэндээ анхаарал хандуул. Ходоод, цөсөө угааж цэвэрлэ.
Хамтатгах (5/21-6/21)
Танд хэд хэдэн ашигтай санал ирэх бөгөөд үүнээс та өөрт хэр зэрэг ирээдүйтэй гэснээ өөрийн дотоод итгэл үнэмшлээр сонгоно. Иймээс амралтын өдөр гэлтгүй таны толгойд олон юмс эргэлдэнэ. Гэнэтийн мэдээ ирсний улмаас та амралтын өдрүүдийн төлөвлөгөөгөө эргэн харж магадгүй байна. Тэр бүү хэл ирэх долоо хоногийн ажил төрлийн хуваарьт ч өөрчлөлт орж болзошгүй. Өнөөдөр та бусдад өгөөмөр, энэрэнгүй хандахыг хичээгээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Таны хувийн амьдралын хамгийн таатай цаг үеийн нэг нь болно. Олон хүмүүс аз жаргалдаа умбана. Бүх ажилд, бүр эрсдэлтэй ажилд ч таатай. Та өөрчлөлт хийхийг хүсч, урт хугацааны аялалд явж магадгүй. Хэрэв сонголт хийх шаардлагатай байгаа бол бодох хэрэггүй, өөрийн үйл ажиллагааны материаллаг талд анхаарал хандуул. Энэ нь аяллын талаарх мөрөөдлөө биелүүлэхэд чинь тусална.
Арслан (7/23-8/22)
Хүсэл тань биелэх эсэх нь таны өөрийн зуун хувийн чармайлтаас шалтгаалах болно. Харин та үүний тулд бие даан шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй байна. Их хүчин чармайлт гаргасан ч үр дүн нь хүлээж байсанд хүрэхгүй бололтой. Таны итгэл найдвар тасарч, нерэвтэх буюу сэтгэлээр унаж ч магадгүй. Гэхдээ ийм байдал удаан үргэлжлэхгүй тул санаа бүү зов.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр олон зүйл амжуулах боломжтой өдөр. Шинэ дасгалын дэглэм эхлэл, спортын арга хэмжээнд оролцох, олон нийтийн өмнө хэлэх үгээ бэлтгэх зэрэгт зөв зохистой цаг. Аливаад бодитоор хандах бол таны үндсэн зан чанаруудын нэг биш таны хэт эмзэг зан шүүн тунгаах чадвар, саруул ухааныг чинь сүйтгэдэг. Гэхдээ яг одоогоор хатуу зан чанар л танд ухаалаг шийдвэр, зөв сонголтыг хийхэд туслана.
Жинлүүр (9/23-10/22)
Барилга барих, гэр бүл болоход тохиромжтой. Үр сад баян чинээлэг болно. Ажил дээрх саад бэрхшээл, муу санаатнуудын явуулга, эсвэл өөрийн гаргасан алдаа нь саад болно. Ажил хэргийн хамтрагчид үл ойлголцол болж ажлын амжилтанд сөргөөр нөлөөлнө. Энэ өдөр ажилдаа чин сэтгэлээсээ бус хандаж, улмаар хортой үр дагаварт хүргэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр мөнгөө үрэх хэрэггүй. Ямар ч худалдан авалт хийсэн гэртээ ирээд тав тухтай байдалд үзэхэд өө согогтой, өнгө нь тохирохгүй юм уу ер нь л таалагдахгүй байх магадлалтай. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ үнэнч, илэн далангүй бай. Хэрэв та үнэнийг хэлэхгүй хугацаа хэт алдвал эрт орой хэзээ нэгэн цагт худал хэлсэн чинь илчлэгдэх л болно. Дуртай зүйлдээ цаг гаргавал орой таатай өнгөрнө.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр сансар огторгуйн нөлөөллөөс болж та дахин нэг шалгуурт өдрийг туулах нь бололтой. Биеийн эрч хүч суларч ядрах эхлэх нь таныг идэвхгүй болгох болно. Сэтгэл санаа сарниж төвлөрч чадахгүй байх магадлалтай. Энэ бүгд удаан үргэлжлэхгүй тул та жоохон л анхааралтай байхад болно. Хэрэв гэртээ суух сонирхолгүй байвал очиж үзээгүй ямар нэгэн газарлуу явах нь нэг хэвийн амьдралаасаа холдох таатай боломж болох болно. Гэр бүлийн харилцаагаа сайжруулахад таатай.
Матар (12/22-1/19)
Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Бүтээж туурвих, зөн билэг тань дээшилнэ. Танаас зай барьж холдсон мэт санагдаж байсан хуучны найзууд таньтай эвлэрч сайндах арга замыг хайх болно. Хэрвээ өнөөдөр таны төрсөн өдөр тохиодог бол гэр бүл, ах дүү нартайгаа цагийг зугаатай өнгөрөөнө. Харин ямар нэг зүйлээ алдахаас сэргийлж үнэт эдлэл, бичиг баримт гэх мэтийн зүйлийг биедээ авч явахгүй байхыг сануулж байна.
Хумх (1/20-2/18)
Идэвхгүй өдөр. Ганцаар байх, сэтгэл санаагаа төвлөрүүлэх, тархин дахь мэдээллээ цэгцлэхэд тохиромжтой. Өрсөлдөгчийн явуулга эсвэл буруу мэдээлэл авснаас болж ажил хэрэгт алдаа эндэгдэл үүснэ. Өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал тавихыг од эрхэс анхааруулж байна. Од эрхсийн таагүй байрлалын улмаас сэтгэлээр гэнэт унах, өвчин тусах, шалтгаангүйгээр уурлаж бухимдах хандлага ажиглагдана.
Загас (2/19-3/20)
Хууран мэхлэлт, хов жив, өдөөн хатгалгатай холбоотой өдөр. Тогтворгүй байдал, хөнгөмсөг зан эрчүүдийг дурлалын торонд орооцолдуулна. Гэхдээ хайр дурлалын энэхүү адал явдал түр зуурынх гэдгийг од эрхэс анхааруулж байна. Тун удахгүй хайрын халуухан шивнээ хүйтэн харцаар солигдох болно. Эмэгтэйчүүд найз нөхөд, хамаатан садантайгаа маргалдаж болзошгүй. Болгоомжтой бай. Ихэнхдээ санамсаргүй хэлсэн ганц үгнээс хэрүүлийн алим ургадгийг сана.
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.