Шууд Chart

Түрүүлж, айрагдсан морьдын цувааг толилуулья

2016-07-18 15:23:37

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морийг, уяачдынх нь хамт танилцуулъя.

Азарга – 177

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул,  МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун. Халиун азаргыг уралдаанч есөн настай Б.Ганболд хүү, 

2.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч найман настай Г.Түвшинбаяр. 

3.Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шовгор зээрд. Уралдаанч найман настай О.Гончингсумлаа.

4.Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Яруу хээр. Уралдаанч найман настай А.Алтангэрэл.

5.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, уяач Д.Энхтөрийн хул. Уралдаанч 10 настай У.Төгөлдөр хүү унаж тус тус хурдлууллаа.

Их нас-383

1.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Бадралын  Энхбаатарын хонгор халзан. Уралдаанч 11 настай Б.Банди.

2.Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Даадийхүүгийн Баяраагийн хүрэн .Уралдаанч 10 настай А.Даваадорж.

3.Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач Мөнхбатын Даваажаргалын хүрэн сарт. Уралдаанч 11 настай Г.Отгонбаяр.

4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэхийн хонгор халзан. Уралдаанч есөн настай Б.Бархүү. 

5.Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн зээрд. Уралдаанч 13 настай Х.Сэвжид.

Соёолон-235
1.Өвөрхангай аймгийн Хужирт  сумын уугуул, уяач Д.Дагвадоржийн бор. Уралдаанч 13 настай Г.Эрхэмнамдагбаяр.

2.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал. Уралдаанч 15 настай Ч.Бямбажав.

3.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач С.Дамбажавын хээр. Уралдаанч 14 настай Ж.Дашзэвэг.

4.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн зээрд халзан. Уралдаанч есөн настай Б.Отгонбилэг.

5.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан. Уралдаанч 13 настай Ц.Гангантөгс.

Хязаалан-306
1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн. Уралдаанч 12 настай Гансүхийн Энхболд.

2.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын алдарт уяач Төмөрбаатарын Галбадрахын бор. Уралдаанч есөн настай Мөнхбатын Батцоож.

3.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нэргүйн Батжаргал шарга. Уралдаанч 14 настай Эрхэмбаярын Ширчин.

4.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Цэндийн Энхтайваны хүрэн. Уралдаанч 10 настай Далайгийн Мөнхтэмүүлэн.

5.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамбын Мөнхсүрэн бор. Уралдаанч 11 настай Отгонбаатарын Хүслэнбаяр.

Шүдлэн-281
1.Архангай аймгийн Ихтамир  сумын уугуул, уяач Жаргалсайханы Уясахын бор халзан. Уралдаанч 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал.

2.Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хонгор. Уралдаанч есөн настай Болдпүрэвийн Төрмандах.

3.Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Хүүгийн Түмэнбаяр бор. Уралдаанч найман настай Болор-Эрдэнийн Баярмаа.

4.Ховд аймгийн Алтай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн халтар. Уралдаанч есөн настай Болормаагийн Энхболд.

5.Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Дэндэвийн Ганболдын хонгор халзан. Уралдаанч 12 настай Хүчитбаатарын Мөнхбаяр. 

Даага-212
1.Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр. Уралдаанч 10 настай Б.Бат-Эрдэнэ.

2.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар, уяач Н.Баасанжав хээр. Уралдаанч 13 настай Ц.Отгонбаатар.

3.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул. Уралдаанч 15 настай Ч.Бямбажав.

4.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан. Уралдаанч 13 настай Н.Отгонжаргал.
5.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ бор халзан. Уралдаанч есөн настай М.Анхзориг.

Эрлийз дээд-92

1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халтар. Уралдаанч 10 настай  Б.Анхзориг.

2.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хонгор. Уралдаанч долоон настай О.Батбаяр.

3.Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. Уралдаанч есөн настай Г.Эхтэнгэр.

4.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач С.Лувсанбалдангийн халтар. Уралдаанч 16 настай Т.Сүх-Очир.

5.Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, уяач Н.Ганболдын өсгий цагаан хул. Уралдаанч 12 наситай С.Хүдэрчулуун.

Эрлийз дунд-116

1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, уяач Ш.Лхамсүрэнгийн саарал. Уралдаанч есөн настай Р.Буянжаргал.

2.Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Э.Анарын хонгор. Уралдаанч долоон настай Б.Очирням.

3.Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, уяач Ц.Чинбатын хамар цагаан хээр. Уралдаанч 11 настай Г.Эрхэмнамдагбаяр.

4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, уяач  МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын хээр. Уралдаанч есөн настай М.Батцоож.

5.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ц.Мөнх-Оргилын зээрд. Уралдаанч 11 настай Х.Содномдорж.

Эрлийз бага-48 

1.Архангай  аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Х.Энхтайваны хүрэн халзан. Уралдаанч 13 настай Н.Отгонжаргал.

2.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын бор. Уралдаанч 11 настай Г.Батсүх.

3.Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Х.Улам-Өрнөхийн хүрэн халзан. Уралдаанч найман настай Б.Цогжавхлан.

4.Завхан  аймгийн Тэс  сумын уугуул, уяач Т.Ган-Одын халтар. Уралдаанч найман настай Э.Нямдаш.

5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын халтар даага. Уралдаанч есөн настай М.Батцоож.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Түрүүлж, айрагдсан морьдын цувааг толилуулья  
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй