Шууд Chart

Хойд хөршийн төлөөлөгч Монгол эмчид талархал илэрхийлжээ

2016-07-18 18:21:39

АСЕМ-ын дээд түвшний арваннэгдүгээр уулзалтын үеэр манай эмч мэргэжилтнүүд гадны хоёр төлөөлөгчид мухар олгойн мэс засал хийжээ. Мөн 68 настай төлөөлөгчийн дунд чөмөг гэмтсэн учраас түнхийг нь сольсон байна. Өндөр дээд түвшний уулзалтын үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төв 24 цаг бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Энэ үеэр хойд хөршийн төлөөлөгч бүсгүй ихэр хүүхэдтэй болсноо мэджээ. Ийнхүү тэрбээр нутагтаа очоод Монголын эмч нарт талархсан сэтгэгдлээ илэрхийлж, утсаар холбогдсон байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн ч энэ үеэр үүргээ сайн биелүүлж АСЕМ-д ирсэн таван төлөөлөгчид үйлчилжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хойд хөршийн төлөөлөгч Монгол эмчид талархал илэрхийлжээ  
Үзсэн: 10539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй