Шууд Chart

“Их хурд-7”-д Д.Ононгийн хүү азаргаа түрүүлүүллээ

2016-07-25 17:03:58

Монголын морины их олимп гэгддэг шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаан өчигдөр Хүйн долоон худагт боллоо. Гурван жилийн давтамжтайгаар шигшмэл хүлэгтэй уяачдыг алтан туурайтынхаа тоосыг тэнгэрт өргүүлэх урилга атгуулдаг. Азарганы уралдаанд 56 ажнай шандасаа сорьсноос 50 нь гарааны зурхайгаас  эргэв.

Тод магнай, торгон жолоогоо Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононгийн хүү Батболдын уясан хээр өргүүллээ.

Аман хүзүүнд энэ жилийн төрийн наадмын түрүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун азарга хурдалж, энэ цагийн эрхгүй хурдан хүлэг гэдгээ дахин нотоллоо.

Айргийн  гуравт Дүү хээр хурдалсан бол дөрөв, тавд Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн  Яруу хээр, Шөвгөр зээрд азарга давхилаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Их хурд-7”-д Д.Ононгийн хүү азаргаа түрүүлүүллээ  
Үзсэн: 4524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Цээгий [202.72.245.xxx] 2016-07-26 11:38
Олон жилийн хөдөлмөрөөрөө энэ амжилтанд хүрсэн ах минь. Аавынхаа морь уях эрдмийг өвлөн амжилттай яваа дүү нараараа бахархаж байна.
Зочин [185.66.195.xxx] 2016-07-25 19:50
Hadam eh gej horihiin em taria zooj oroo tolson avgai germanaas 1 hairtsagiig n 100 heden myangaar zardag sergeesh morindoo hergleed turuulee biz zugeer ovs iduulj ringer tariulsan morid yaj turuuleh yum Ganhuu gej hadam etseg n amindaa mori uyad l yavdag yum bilee hezee ch airagdaj uzeegui hadam eej n germand bdag duugeeree sergeesh avaad Onon Enhtaivan geh met uyachdad zardag ted nar n jaahan turshlaga nemerleed morio airagduulaad bh shig bgaa yum uyachdad ih no bii sard heden saya togrog olchihdog geed bgaa mortloo horongo oruulaltiin tatvar toldoggui shuu dee gadaadad bol shorond suuj bh humuus mongolchuud sergeesh hereglesen mal uralduulaad oorsdiigoo huuraad bh yum avstralid buten jiliin archilgaanii bichlegee hadgalj bgaad margaan garahaar uzeeleed yaldag yum bna lee buh tejeel n shinjilgeetei
Зочин [103.212.119.xxx] 2016-07-25 19:17
Onon l uyaj uguu biz dee.muusain ner aldariin booluud setgetsiin uvchtunguud

Бидэнтэй нэгдээрэй