Шууд Chart

“Агт -Эрдэнэ” галын уяач Ш.Мөнгөншагайгийн хүрэн түрүүллээ

2016-07-26 12:53:13

Гурван жилийн хүлээлттэй болдог Монголын хамгийн өндөр чансаатай хурдан морины  “Их хурд-VII” уралдаан өнгөрсөн ням гарагт Хүйн долоон худагт болсон. Ардын хувьсгалын ой, төрийн зарлигтай баяр наадамд түрүүлж, айрагдсан түмэн эхүүд урилгаар оролцдог энэхүү уралдааны их насанд 101 хурдан буян хөх тэнгэртээ тоосоо өргөсөн юм. Үүнээс “Агт -Эрдэнэ” галын уяач Ш.Мөнгөншагайгийн хүрэн түрүүлж, түмэн эхээр тодорлоо. Хүрэн морины уяа сойлгыг “Агт-Эрдэнэ” галын уяач, нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтох тааруулсан юм.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Энхбаатарын хонгор халзан хурдалсан бол айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт  Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, мэргэжлийн сүмогийн Их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалын сартай зээр, айргийн тавд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хээр хурдаллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Агт -Эрдэнэ” галын уяач Ш.Мөнгөншагайгийн хүрэн түрүүллээ  
Үзсэн: 2486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.98.xxx] 2016-07-26 13:23
МОРИНООС ГАДНА ӨӨР АН АМЬТАД УРАЛДСАН ЮМ УУ, ХАКУХО ДАВААЖАРГАЛЫН ЗЭЭР ХУРДАЛЛАА ГЭСЭН БАЙХ ЮМ
Төрийн ахмад түшээ [119.40.102.xxx] 2016-07-26 14:07
Хамгийн хурдан азаргыг шалгаруулж, айрагдсан азрагны үр төлөөс үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах замаар шандаст хурдан хүлгийн тоо толгойг өсгөхийн зэрэгцээ ажнай хурдан азарганы үнэлэмжийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэмэгдүүлэх саналыг Мэргэжлийн холбогдох холбоо, нийгэмлэгүүдэд дэвшүүлж байна.

Бидэнтэй нэгдээрэй