Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа

2016-07-28 09:02:50

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны долдугаар сарын 27-нд хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,

-  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, гишүүдээр Засгийн газрын зарим гишүүн, агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ажиллах юм.

-  Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилогдох болсонтой нь холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод суух Ерөнхий консул Б.Энх-Амгаланг эгүүлэн татлаа.

-  2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар яамдаас хийж байгаа ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар салбарын хэмжээнд хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, төсвийн орлогын бүрдүүлэлт хүндрэлтэй байгааг харгалзан хөрөнгө, хүн хүчний нөөц, бололцоогоо дайчлан ажиллах, тухайн салбарт нэн шаардлагатай байгаа хөрөнгийн тооцоог гарган Сангийн яаманд танилцуулах зэрэг арга хэмжээ авахыг сайд нарт даалгав.


Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй