Шууд Chart

Олимпийн галт бамбарын түүхээс...

2016-08-04 11:01:52

Дүрэлзэн ассан гал эв найрамдал, эрх чөлөө, энх тайвны билэг тэмдэг. Олимпийн тоглолт олимпийн бамбар асаах мөчөөс албан ёсоор эхэлсэнд тооцдог.

Олимпийн бамбар олон хоногийн турш олон хүний гар дамжин явсаар наадмын нээлтийн өдөр гол цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж, тусгайлан бэлтгэсэн тогоонд бадамлах нь тухайн олимпийн оргил мөч нь байдаг.

Анх олимп зохион байгуулснаас хойш яг 30 жилийн дараа бамбарт буухианы эхлэл тавигдсан байна. “Берлин-1936” олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карл Даймын санаачилснаар олимпийн өлгий нутаг Грек дэх Олимпиа уулнаас бамбарт буухиаг эхлүүлж, зохион байгуулах хотод анх авчирсан түүхтэй. Түүнээс хойш энэ нь наадмын салшгүй нэг хэсэг, уламжлалт ёслол болоод байна.

Эртний Грекийн домогт Прометей галын бурхан Зевсээс гал хулгайлан хүмүүст өгч, амьдрал бэлэглэсэн гэж гардаг бөгөөд үүнийг баяр болгон тэмдэглэж, олимпийг зохион байгуулдаг байжээ. Өдгөө энэхүү гал нь Грекийн Олимп уулан дахь Хестиагийн сүмд мөнх бадамлан асч байдаг. Чухам эндээс олимпийн бамбарт буухиа эхэлж, зохион байгуулах хотод хүрдэг юм.

Анх 1936 онд бамбарт буухиа аялж байсан бол 1948 онд Грекийн Корфугаас Италийн Бари орохоор усан онгоц, 1952 онд Финландад хүрэхийн тулд нисэх онгоцыг тус тус анх удаа хөлөглөж байв. Мөн 1956 онд ан амьтан хилээр нэвтрүүлдэггүй Австралийн хатуу хоргийн улмаас морин спортын төрөл Шведийн Стокгольмд болж, олимпийн бамбар хоёр өөр газар асч байлаа.

1976 онд бамбарыг буурал тивээс Атлантын далайг гатлан Америкт хүргэхийн тулд радио долгион, хиймэл дагуул ашигласан нь шинэлэг, онцгой, хойшид давтагдаагүй арга юм. Тийм ч учраас “Монреаль-1976”-ын бамбарт буухиа аялсан зам түүхэнд хамгийн богиноор тэмдэглэгдэн үлдсэн. Мөн 2000 оны олимпийн бамбар Сиднейд хүрэхээр Номхон далайгаар хөндлөн гулд туулахдаа шумбагч онгоцонд орж үзжээ. Үүнээс гадна буухиаг хүлээж аван дамжуулан, өнгөрүүлсэн улс орнууд өөрсдийн онцлогоор морь, тэмээ, каноэ завь зэрэг төрөл бүрийн унааны хэрэгслийг ашигласан байдаг.

2004 онд уугуул нутагтаа буцаж ирсэн олимпийн наадмын бамбарт буухиа өмнө нь олимпийг зохион байгуулсан бүх хот болон тив бүрээр дамжсан.

“Torch Relay” буюу бамбарт буухиаг зохион байгуулах болсноос хойш хоёр удаа бамбар зорьсон газраа хүрэлгүй унтарч байв.

1976 онд Канадад борооны улмаас олимпийн гал унтарсан бол 2004 онд “Панатинайко” цэнгэлдэхэд салхи бамбарыг “үлээчихжээ”. Тухай бүрт нь Олимп уулнаас галыг дахин авчирч байлаа. Буухиад оролцогчдын хамгийн сүүлийн хүн буюу бамбар асаагч нь сүүлийн мөчийг хүртэл нууц байдаг бөгөөд хэн байх, яаж асаах нь тэрхүү олимпийн онцлог нь болдог.

Рио 2016 олимпийн бамбарт буухианд 12000 бамбар аялуулагч оролцлоо

Бамбарыг хүнхэр шилээр нарны гэрэл ашиглан асаадаг уламжлалын дагуу Грекийн алдарт жүжигчин Катерина Леху асаасан бөгөөд галт бамбарыг Грекийн уран гимнастикч Лефтерис Петруниасд гардуулсан байна. Лефтерис Петруниас Олимпийн галт бамбарыг Олимпийн наадмыг зохион байгуулагч орны төлөөлөгч болох волейболын ахмад тамирчин Жиоване Гавиод дамжуулан өгснөөр буухиа эхэлсэн.

Бамбарт буухианы турш бамбарыг биш галыг дамжуулдаг. Гал дамжуулагчдыг тухайн орны иргэдийн саналаар олны танил алдартан, тамирчдаас сонгодог.  Риогийн олимпийн гал 95 хоногийн турш 24000 милл газрыг туулж ирсэн байна. Харин Бээжин 2008 олимпийн үеэр найрамдлын гал хамгийн хол буюу 85000 милл газрыг туулсан байна.

Өнөө жилийн галт бамбарыг Бразил улсын байгал орчны бэлгэ тэмдэг болох таван долгиотой хийсэн байна. Цагаан тулгуур дээр таван бүслүүр бүхий бамбарын бүслүүрүүд шараас эхлээд номин цэнхэр өнгө рүү ууссан байдалтай байгаа юм. Тэнгэрийг бэлгэдэж, алтлаг шараар эхэлж байгаа нь олимпийн амжилтыг бэлгэдэхээс гадна алтан нарны өнгө юм.

Үүний дараа уулыг бэлгэдэж Риогийн ногоон тал, хөндийг дүрслэн ногоон өнгө оруулсан байна. Дараа нь цэнхэр далайг бэлгэдэн номин ногоон өнгө рүү ууссан бол номин цэнхэр өнгө нь тэнгэрийг бэлгэдэж байна.

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Олимпийн галт бамбарын аяллаас...

Нийтэлсэн: Б.Назкеш

Олимпийн галт бамбарын түүхээс...  
Үзсэн: 11755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin bagsh Erdenechimeg. [122.201.24.xxx] 2016-08-08 14:01
Buhh delhiin 31deh Olimpiin bayariin mend hurey. Ysag uye olson saihan medeeelel oruulsand yalarhaj bna shuu. ene olon sportiin dotroos Gymnastik, ter tusmaa sphortiin gymnastyk sportiin songodog turul, uran saihnii, aerobik gaihamshigtai shuu. Khuuhed zaluuchuuddaa helehed chuluut tsagaa olimpiin turluur hicheellej oyun uhaan bie byaldariin ontsgoi chanaruudiig khugjuuleed delhiin olon naiztai bolooroi.

Бидэнтэй нэгдээрэй