Шууд Chart

Рио 2016 олимпийн тухай сонирхолтой 20 баримт

2016-08-05 11:39:08

Маргааш албан ёсны нээлтээ хийх гэж буй "Рио-2016" олимпийн их наадмын талаарх хамгийн сонирхолтой мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна.


Бразил Өмнөд Америкийн орнуудаас олимпийг зохион байгуулах эрхийг авсан анхны орон юм. Рио хот энэхүү хүндэт эрхийг 2009 онд Чикаго, Мадрид болон Токио хотуудыг ялж авсан юм.


112 жилийн дараа олимпод гольф эргэж ирлээ. Олон улсын олимпийн хорооноос 1900 болон 1904 онд л олимпод орж байсан Гольфын спортыг эргэн сэргээх тухай шийдвэр гаргасан. Америкийн Гольфийн холбооны архитехор Гил Хенс Риогийн олимод зориулж 18 гольфын бөмбөгний нүхийг тогтоосон.


Дөрөвдүгээр сарын 21-нд асаасан Рио олимпийн галт бамбар 95 хоногийн турш 24000 милл газрыг туулж, Рио Де Жанейро хотод ирсэн байна. Олимпийн бамбарт буухианд 12000 бамбар аялуулагч оролцлоо.


Олимпийн нээлт болон хаалтын ажиллагаа хамгийн олон хөл бөмбөг сонирхогчдыг нэг дор цуглуулсан алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болно. 1950 онд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан баригдсан Маракана цэнгэлдэх хүрээлэн шинэчлэл хийхээс өмнө 250 мянган үзэгчийн суудалтай байсан. Одоо үзэгчдийн суудлын тоо 78000.


Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанууд энэ олимпод анх удаа адил тооны жингийн ангилалтайгаар явагдана. Эрэгтэй жин 57-оос 125 кг-ийн хооронд бол эмэгтэйчүүд 48-аас 75 кг-ийн хооронд өрсөлдөнө.


XXXI дэх удаагийн зуны олимпийн наадамд 206 орны 10500 гаруй тамирчид медалийн төлөө хүч, ур чадвараа сорих болно.


Олимпийн тоглолтууд дөрвөн өөр газар зохион байгуулагдана. Алдарт Копакабана наран шарлагын газарт гар бөмбөгийн тэмцээнүүд болох бол Усан цэнгэлдэх хүрээлэн, Маракана цэнгэлдэх хүрээлэнгүүд энэхүү жагсаалтыг үргэлжлүүлнэ.  


3айда Жеманкье олимпийн түүхэн дэх хамгийн өндөр настай бамбар буухиалагч боллоо. 106 настай тэрээр Бразилын хойд хэсгийн “Макапа” хотод бамбарын буухианд оролцсон юм.


Сири болон Конго зэрэг дайны аюулаас үүдэн улс орноосоо дүрвээд байгаа 10 гаруй тамирчид энэхүү их наадамд олимпийн тугийн дор нэгдэн оролцох юм. Тэдний бүрдүүлсэн баг олимпийн түүхэнд анх удаа "Дүрвэгсдийн баг" хэмээн тодорхойлогдож байна.


41 настай Оксана Чусовитина олимпийн түүхэн дэх хамгийн нас өндөр гимнастикч болон түүхэнд үлдэх болно. Тэрээр мөн зургаан олимпод тоосоо өргөсөн анхны эмэгтэй гимнастикч болж байгаа юм.


7,5 сая тасалбар 40-өөс 3000 доллараар худалдаалагдаж байна. Гар бөмбөг болон хөл бөмөбөгийн тасалбарууд хамгийн үнэтэй зарагддаг.


Олимпийн үеэр өдөр болгон тамирчдад зориулж 60 мянган хоол бэлдэх бөгөөд хоолны чанар, илчлэгт онцгой анхаарал хандуулах юм байна.


Ирландын зүлэгний хокейн шигшээ баг 108 жилийн түүхэндээ анх удаа олимпод оролцох эрх авсан. Ирландын талбайн спортын баг сүүлийн 68 жилд анх удаа олимпод өрсөлдөх гэж байгаа нь энэ юм.


70 мянга гаруй сайн дурын ажилтан олимпод ажиллах болно. Тэдний 50 мянга нь Бразил улсын иргэд. Харин үлдсэнийг нь АНУ, Хятад, Орос зэрэг улсууд бүрдүүлнэ.


Олимпийн эрх авсан Энэтхэгийн анхны эмэгтэй гимнастикч бол Дипа Кармакар. Тэрээр Риод модон морь, тэнцүү бус хөндлөвч, тэгнээ, шалны төрөлд ур чадвараа сорино.


Риогийн олимпийн наадамд анх удаагаа Монгол улс 50 тамирчин илгээж, багийн тогоочтойгоо оролцож байна.


Олимпийн тоглолтуудын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд 80 мянга гаруй цагдаа нар ажиллана. Энэ нь 2012 оны Лондонгийн олимпийн үеэр ажилласан хамгаалалтын багийнхнаас хоёр дахин их юм. 


 

Олимптой холбоотой Риогийн таксины жолооч нарт Англи хэлний үнэгүй сургалтад суух боломж олгож байна. Учир нь жуулчид хөгжөөн дэмжигчдэд хот дотор чөлөөтэй явахын тулд таксины жолоочийн тусламж чухал гэж дүгнэсэн байна.


АНУ энэ удаагийн зуны олимпийн наадамд хамгийн олон (555) тамирчин илгээж байгаа орон юм. 2012 оны Лондонгийн олимпод 556 тамирчин илгээсэн. Харин Бутан, Либери, Мавритан, Чад, Эквадорын Гвиней, Сомали зэрэг орнууд хамгийн бага буюу 2 тамирчин илгээсэн байна.


Риогийн наадамд 2000 онд төрсөн тамирчид анх удаагаа оролцоно. Тэдний ихэнх нь ширээний теннис, гимнастик болон усанд үсрэлтийн төрөлд хүчээ сорих юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016 олимпийн тухай сонирхолтой 20 баримт  
Үзсэн: 5938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй