Шууд Chart

Анди Муррай: “Эх орныхоо далбааг барин, Их Британийг төлөөлөх нь хамгийн том нэр хүнд юм”

2016-08-05 19:23:43

Олимпийн нээлтийн үеэр эх орныхоо тугийг барин алхах нь тамирчин бүрийн дотор байдаг мөрөөдөл, асар өндөр нэр хүнд билээ. Тэгвэл энэхүү алтан боломж Их Британийн тамирчин Анди Муррайд олгогдсон байна.

Анди Мурай, "Маргааш дэлхийн бүх хүмүүсийн анхаарал "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд  байх болно.  Энэ үеэр Их Британи улсын тугийг хүрээлэнд барьж алхах миний хувьд амьдралын минь хамгийн чухал мөч байх болно" хэмээжээ.

Тэрээр өдгөө 29 настай бөгөөд гурван наснаасаа теннисээр хичээллэж эхэлсэн нэгэн. Өнгөрсөн сар Уимболдоны ганцаарчилсан төрөлд хоёр дахь ялалтаа байгуулсан юм.

Анди Мурай "Даян дэлхийд эх орноо төлөөлөхөөс илүү аз жаргал байхгүй байх.  366 гишүүнтэй хүчирхэг баг миний ард байгаа. Би урьд өмнө нь өөрөөрөө ийм их бахархаж байсан удаагүй. Том ялалтын дараа ямар их сэтгэл хөдөлдгийг би мэднэ. Гэхдээ энэ бол түүнээс ч сайхан зүрх догдлуулсан мэдрэмж байна. Энэ үдшийг би хэзээ ч мартахгүй байх" хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн сацуу “улсынхаа далбааг Стив Редгрейв, Матью Пинсент, Крис Хой нар шиг нэг гараараа барьж явахыг хичээх”-ээ хэллээ.

"Би олон зураг, бичлэгүүдийг харсан, нэг гараараа барих нь илүү цэвэрхэн харагдаж байсан. Гэхдээ тэд надаас өндөр бас хүчтэй, гэхдээ би хичээнэ. Миний хувьд өмнө оролцож байсан хоёр олимп хоёулаа чухал байсан. Бээжингийн олимп маш том туршлага болж, дараагийн боломж иртэл дөрвөн жил хүлээсэн, дараа нь тэр боломжийг алдахгүй атгаж, ард түмнийхээ дэмжлэгээр алтан медалийн эзэн болсон" гэж ярьжээ. Түүнчлэн түүний эхнэр Ким болон, охин София нар Рио Де Жанейро хотод очихгүй. Үүнийг  Зика вирус болон хотын аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Б.Назкеш

Анди Муррай: “Эх орныхоо далбааг барин, Их Британийг төлөөлөх нь хамгийн том нэр хүнд юм”  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй