Шууд Chart

“Рио-2016” олимпид гурван ихэр тамирчин оролцож байна

2016-08-06 16:49:09

Лейла, Лина, Лили Луик нар ихрүүд. Тэд олимпийн түүхэнд гурван ихэр тамирчин оролцож буй шинэ хуудсыг нээж байна.
Олимпийн тоглолтуудад 200 ихэр оролцож байсан. Тэдний 188 нь ижил спортын төрөлд өрсөлдөж байжээ. Харин гурван ихрийн тухайд олимпийн наадамд  өрсөлдөх анхны тохиолдол болж байна.

Лейла, Лина, Лили Луик нар ихрүүд. Тэд олимпийн түүхэнд гурван ихэр тамирчин оролцож буй шинэ хуудсыг нээж байна.

Эстони гаралтай, цэнхэр нүдэт эдгээр бүсгүйчүүд 30 настай. Тэд 24 настайгаасаа гүйлтээр хичээллэж эхэлжээ. Ихрүүдийн хамгийн бага нь болох Лили “Бид багаасаа хөдөлгөөний идэвхтэй, бүжиглэх дуртай, сэргэлэн охид байсан. Энэ зан чанар л биднийг их спорт руу хөтөллөө. Тэмцээн тайлбарлагчид бидний хэн нь хэн болохыг ялгадаггүй. Байнга андуурдаг” гэж ярьжээ.

Харин Лина “Холын зайны гүйлт хүнээс багагүй тэсвэр тэвчээр шаарддаг. Тамирчин хүн бүрт энэ зан чанар байх ёстой. Их хөдөлмөрийн үр дүнд хүрсэн амжилт илүү үнэ цэнэтэй байх болно” гэсэн байна.

Олон жилийн бэлтгэлийн дараа тэд өөрсдийгөө олон улсын чанартай тэмцээн, уралдаануудад оролцоход бэлэн гэж үзээд өөрсдийн хүч, хурдаа “Рио-2016” олимпийн наадамд сорихоор шийджээ. Тэд хамтдаа бэлтгэл хийж, бие биедээ сэтгэлийн дэм хайрлаж, урам өгдөг байна. Ихрүүд Эстони улсад тус тусдаа амьдардаг боловч байнга уулзалдаж, бэлтгэл хийж, цагийг хамтдаа өнгөрүүлдэг ажээ.

Ихрүүд Эстони улсад тус тусдаа амьдардаг боловч байнга уулзалдаж, бэлтгэл хийж, цагийг хамтдаа өнгөрүүлдэг ажээ.

Лейла бол ихрүүдийн том нь. Тэрбээр “Ганцаараа хичээллэх маш уйтгартай. Бид энэ спортоор эрт хичээллэж эхэлсэн бол илүү ажилтад хүрэх байлаа. Зургаан жилийн дотор олимпид оролцох хэмжээнд хүрснээрээ бахархдаг. Манай гэр бүлд ямар ч спортын төрлийн мэргэжлийн тамирчин байхгүй” гэж ярьжээ.
Эстонийн алдарт од Тики Галена 2 цаг 23 минут 7 секунтэд барианд хүрч олимпийн дээд амжилт тогтоож байсан /мөнгөл медаль 2:23:12, хүрэл медаль 2:23:29/ бол Лейла “Шанхай-2013” олон улсын тэмцээнд 2:37:12-д барианд хүрч хувийн дээд амжилтаа тогтоож байжээ. Харин Лина түүнээс 2:30-ийн дараа ирсэн бол Лили түүнээс 45 секундын дараа барианд хүрчээ.

Ихрүүдээс эх орондоо алтан медальтай буцах боломж бий эсэхийг асуухад “Тэр бидний хамгийн том мөрөөдөл. Бидний хамгийн хүчтэй өрсөлдөгчид Кенийн тамирчид. Одоогоор бид тэдэнтэй ижил түвшинд биш ч гэсэн 2-3 жилд тийм байх болно гэдэгт итгэлтэй байна” гэж хариулжээ.













Нийтэлсэн: Б.Назкеш

“Рио-2016” олимпид гурван ихэр тамирчин оролцож байна   
Үзсэн: 3597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2016-08-24 23:58
Goe Yuma ataarxchlaa
Зочин [103.57.94.xxx] 2016-08-06 21:55
гоё юмаа
Зочин [202.70.34.xxx] 2016-08-06 16:52
ymar mundag yum be

Бидэнтэй нэгдээрэй