Шууд Chart

Олимпийн үеэр Португалын сайдыг дээрэмджээ

2016-08-08 12:30:54

Рио Де Жанейро хотод Португалын олимпийн багийн бүрэлдэхүүнд ирсэн Спорт, боловсролын сайдыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тиагу Брандаог "Ипанема" дүүрэгт явж байх үед нь үл таних хоёр этгээд дайрсан байна. Тэд хутгаар сүрдүүлж сайдын мөнгийг дээрэмджээ. Одоогоор мөнгөний хэмжээг зарлаагүй байгаа юм.
Цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийг яаралтай баривчилсан байна. Гэмт хэрэгтэн Тимен гэсэн хоч нэрээрээ алдаршсан, 26 настай Марко Луис Брандау байжээ.
Португалын сайдыг аврах үед дээрэмчин цагдаагийнханд 1.5  мянган долларын хахууль өгөхийг завдсан байна. Одоогоор Тименд өгөх ялын хэмжээ тодорхойгүй байгаа ч энэ төрлийн гэмт хэрэгт ойролцоогоор 10 жилийн ял оноодог аж.

Нийтэлсэн: Б.Назкеш

Олимпийн үеэр Португалын сайдыг дээрэмджээ  
Үзсэн: 2697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй