Шууд Chart

“Рио-2016” олимпийн хамгийн өндөр настай тамирчин

2016-08-08 16:33:49

61 настай Мери Ханна (Mary Hanna ) тав дахь удаагаа олимпийн эрх авсан Австрали улсын тамирчин юм. Тэрбээр 173 см өндөртэй, 63 кг жинтэй аж.
Морин спортын ганцаарчилсан төрлөөр өрсөлдөх Мери Ханна 1954 онд мэндэлжээ. Өмнөх дөрвөн олимпид түүний үзүүлж байсан амжилтаас та бүхэнд сонирхуулъя. Тэрбээр
1996  онд– 24-р байр
2000 онд -34-р байр
2004 онд -39-р байр
2012онд -43-р байр
Мери Ханна “Би олимпид оролцох бүртээ энэ хамгийн сүүлчийн удаагийнх гэж боддог байсан. Харин одоо энэ бодлоо өөрчилсөн учир нь би хангалттай эрч хүчтэй байна. Яагаад зогсох ёстой гэж бодогдов. Өмнөх олимпуудаас медаль авч чадаагүй ч Австраличууд надад итгэж байгаад нь маш их баярлаж, бахархаж  байна” гэлээ. Сонирхуулахад, морин спортын тэмцээн наймдугаар сарын 10-д эхэлнэ.

Өндөр настай олимпийн тамирчдын жагсаалтыг 54 настай мэргэн буудагч Варрен Потент (Warren Potent) үргэлжлүүлж байна. Тэрбээр 2008 оны зуны олимпийн наадамд 50 метрийн зайны буудлагын төрөлд хүрэл медаль хүртэж байсан билээ. 







Нийтэлсэн: Б.Назкеш

“Рио-2016” олимпийн хамгийн өндөр настай тамирчин  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй