Шууд Chart

“Кариоко Арена 3” спортын ордон Биеийн тамирын дунд сургууль болно

2016-08-10 14:37:55

“Рио 2016” олимпийг зохион байгуулахын тулд Бразилийн Рио-Де-Жанейро хотод найман шинэ спортын ордон баригдсан.  Тэдгээрийн нэг нь гурван хэсгээс бүрддэг "Кариоко Арена" цогцолбор байгууламж юм.


Кариоко Арена 1

Кариоко Арена 1 бол “Рио 2016” олимпийн сагсан бөмбөгийн тоглолтуудад зориулж барьсан шинэ спортын ордон. 16000 үзэгчийн суудалтай спортын ордонд сагсан бөмбөг, тэргэнцэртэй тамирчдын сагсан бөмбөг, тэргэнцэртэй иргэдийн рагби зэрэг тэмцээнүүд болох юм.

Нийт 38000 шоо метр талбайтай энэхүү байгууламжийг олимпийн дараа  спортын 12 төрлийн тамирчдын бэлтгэлийн төв болгон ашиглана. Нарны эрчим хүчээр ажиллаж, агааржуулалтын систем нь спортын төвийг бүхий л өдрийн турш сэрүүцүүлэх юм байна.


Кариоко Арена 2

Өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон 10,000 хүний суудалтай спортын ордон 23 мянган метр квадрат талбайтай. Кариоко Арена 2 Олимпийн Барра парк дотор тамирчдын хотхноос таван минут алхаад очих зайд баригдсан байна. Рио 2016” олимпийн чөлөөт бөх, жүдо бөхийн барилдаанууд болон паралимпийн Бокки тэмцээнүүд Кариоко Арена 2-д болох юм. Сонирхуулахад Бокки бол тэргэнцэртэй иргэдийн жижиг бөмбөгнүүдийг шидэж өрсөлддөг спортын төрөл.

Олимпийн тэмцээнүүдийн дараа тус ордон 9 спортын төрлийн тамирчдын дараагийн олимпуудад бэлдэх бэлтгэлийн төв болно. Тус төвд түр байрлуулсан суудлуудыг авч нэмэлтээр дасгалжуулагчдын өрөө, хувцасны өрөө барихыг төлөвлөсөн байна.


Кариоко Арена 3

Цогц байгууламжийн гуравдугаар төвд олимпийн туялзуур сэлэм, таеквондо, паралимпийн жүдогийн барилдаанууд болно. 20,000 метр кв талбайтай Carioca Arena 3-д нэг дор 10 мянган үзэгч спортын тэмцээнүүдийг үзэх боломжтой.

Дээрх хоёроос онцлог нь олимпийн дараах зориулалт нь Биеийн тамирын дунд сургууль юм. Тус сургууль 24 анги, лабораторитой, спорт сонирхогч сурагчдын хувьд хамгийн таатай орчин байх болно.

Тэрээр жүдо, сагсан бөмбөг, чөлөөт бөх, ширээний теннис, хөл бөмбөг, гар бөмбөг, хүндийн өргөлтийн хичээлүүд заагдах юм байна.

Нийтэлсэн: Б.Назкеш

“Кариоко Арена 3” спортын ордон Биеийн тамирын дунд сургууль болно  
Үзсэн: 2296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй