Шууд Chart

Пеле Олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцохоо амлалаа

2016-08-10 16:35:03

Домогт хөл бөмбөгчин, гурван удаагийн дэлхийг аварга Пеле Рио-Де-Жанейро хотод болж байгаа олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа мэдээлсэн байна. Тэрээр олимпийн наадмын хамгийн хүндэт үүрэг болох олимпийн бамбарыг асаах санал тавьсан боловч эрүүл мэндийн байдлаас болж татгалзсан. “Хурд, хүчний тэмцээн, эрүүл энхийн билэг тэмдэг болсон олимпийг таяг барин сул дорой байдалтай асаахыг хүсээгүй юм” хэмээн тайлбарласан.

Тэгвэл өнөөдөр өөрийн твиттер хуудсандаа олон шүтэн бишрэгчдээсээ тасралтгүй ирж байгаа асуултуудын хариуд “Би эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Наймдугаар сарын 21-нд олимпийн хаалтад оролцох болно. Та бүхэнд хайртай шүү” хэмээн нийтэлжээ.

Түүний татгалзсан хариуг сонссоны дараа  олимпийн галыг асаах эрхмээр 2004 оны Aфины олимпод марафоны гүйлтийн  төрөлд хүрэл медалийн эзэн болсон 46 настай Вандерлей Кордейруг сонгосон юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Пеле Олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцохоо амлалаа  
Үзсэн: 3439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй