Шууд Chart

Л.Отгонбаатар дэлхийн чансаанд наймдугаар байрт бичигддэг

2016-08-10 17:44:50

Олимпийн наадмын жүдо бөхийн төрлийн тав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг болон эмэгтэйчүүдийн -70 кг-ийн жингийн барилдаанууд болно. Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд барилдах Лхагвасүрэнгийн Отгонбаатар нь 1993 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Архангай аймагт төржээ. Тэрээр бага наснаасаа эхлэн Монголын үндэсний бөх болон Жүдо бөхөөр хичээллэсэн юм. Түүний багш Онцгой байдлын ерөнхий газрын харьяат Аврагч спорт клубийн багш, дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэв билээ. Отгонбаатар Монголын үндэсний бөхөөр Аймгийн заан цолтой бол түүний төрсөн ах Л.Шинэбаатар Монгол үндэсний бөхийн шилдэг бөхчүүдийн нэг бөгөөд энэ жилийн улсын их баяр наадмаар тав давж, Монгол улсын Начин цолын болзол хангасан.

Л.Отгонбаатар дэлхийн чансаанд 1526 оноогоор наймдугаар байрт бичигддэг.

Түүний амжилтуудаас дурдвал:

2015 оны багийн ДАШТ-ний хүрэл медаль

2015, 2016 оны Улаанбаатар Гранпригаас алтан медаль

2015 оны Абу Дабигийн их дуулгын алтан медаль

2016 оны Ташкентийн багийн Азийн аваргын мөнгөн медаль

2015 оны Парисын их дуулга, Тибилисигийн Гранпри, 2013 оны Улаанбаатар Гранпри, 2016 оны Дюзельдорфын Гранпри, 2014 оны Инчёны Азийн наадмын хүрэл медальтай шилдэг, өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм.

Л.Отгонбаатар өнөөдөр эхний тойрогтоо Дэлхийн Мастерсын хүрэл медальт, Нидерландын шилдэг залуу тамирчин Ноел Вантендтэй учраа таарчээ. Харин D хэсгийн түүнтэй таарах магадлалтай шилдэг тамирчид Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Кубын Асли Гонзалез болон ДАШТ-ын хошой мөнгөн медальт Гүржийн жүдоч Варлам Липертелианы нар юм.

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Л.Отгонбаатар дэлхийн чансаанд наймдугаар байрт бичигддэг  
Үзсэн: 2444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй