Шууд Chart

Мөнхжанцангийн Анхцэцэг

2016-08-10 19:07:56

Өнөөдөр хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тамирчдын тэмцээн болно. Тус жинд манай шилдэг тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг хүч үзэх юм. Тус жинд 16 улсын 18 тамирчин өрсөлдөх аж. 

Анхцэцэг хүндийн өргөлтөөр 2008 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын дээд амжилтыг 63 удаа шинэчлэн тогтоосон бахдам амжилтын эзэн. 

Энэ жил 18 настай М.Анхцэцэг өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн АШТ-д огцом өргөлтөөр 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн, түрүүлсэн тэрбээр ийнхүү тус тэмцээнд аваргалсан Монголын анхны эмэгтэй туйванч болсон.

М.Анхцэцэг дөнгөж 16-хан насандаа 2014 онд ДАШТ-д хүч үзэж, огцомоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгаран ирээдүйтэй туйванч гэдгээ харуулсан юм. 

Тэрбээр энэ жил залуучуудын ДАШТ-д түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом өргөлтөөр 115, нийлбэрээр 253 кг өргөж, тус тус мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. 

Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн хүндийн өргөлтийн тамирчдын тэмцээн өнөөдөр  Улаанбаатарын цагаар 03:30 цагаас эхэлнэ. Уншигч та бүхэн Монголын мэдээ сувгаар шууд хүлээн авч үзээрэй.

Монголын мэдээ сувгийг: Univision – 13,  Sky media – 11,  DDISH-7,  Super Vision -11,  Сансар HD -3,  MNBC-50, Сансар аналог – 22 дугаар сувгаар тус тус тааруулан үзэх боломжтой.

Нийтэлсэн: Б.Назкеш

Мөнхжанцангийн Анхцэцэг  
Үзсэн: 6662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.11.xxx] 2016-08-10 20:15
amjilt chi chadna alt

Бидэнтэй нэгдээрэй