Шууд Chart

Боксийн 64 кг жингийн тамирчин Б.Чинзоригийн тулаан эхэллээ

2016-08-11 00:26:18

2014 оны армийн дэлхийн аварга Б.Чинзориг олимпийн наадмын дэвжээнээ анхныхаа тоглолтыг хийж байна.  Манай тамирчин энэ жил Хятадын Циананд болсон Азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртснээр Риод очих боломжтой болсон юм. 

Түүний өрсөлдөгч Т.Тарумалин 23 настай, Германд төрсөн, одоо ч тэнд амьдардаг.  Германы залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, бүр үндсэн шигшээ багт дуудагдан бэлтгэл хийж байсан ч төрөлх нутгийнхаа нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцох болсноо зарлаж олон хүнийг гайхшруулсан нэгэн. AIBA Pro Boxing-д өнгөрсөн жилээс эхэлж харьяалагдах болж, нэг ялалт байгуулчихаад байгаа, амжилт нь жилээс жилд өсч байгаа боксчин.

Өнгөрсөн жилийн ДАШТ-д шөвгийн 16-д үлджээ. Т.Тарумалин мэргэжлийн боксчдод эрх олгох тэмцээнд Итали, Аргентин, Армений ранк өндөртэй, туршлагатай боксчдыг ялсаар эрхээ авсан юм. Катараас оролцож буй хоёр боксчны нэг юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Боксийн 64 кг жингийн тамирчин Б.Чинзоригийн тулаан эхэллээ  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй